Хүүхдийг хэзээ хөтөвч дээр суулгаж сургах вэ?

Twitter Print
2020 оны 10-р сар 28-нд 16:26 цагт
Мэдээний зураг,

Хөтөвч дээр суулгаж сургах нас хүүхэд бүрт өөр өөр байх бөгөөд ойролцоогоор 1,5 – 2,5 насанд энэ нь боломжтой болдог. Гэхдээ хүүхдээ үүнээс хавьгүй эрт буюу 10 -12 сартайгаас хөтөвч дээр суулгаж эхэлсэн ээжүүдтэй олон байдаг. Үүнд хориглох зүйл огт байхгүй.

Доорх шинжүүд хүүхдэд чинь илэрч байвал хөтөвч дээр суулгаж сургах болжээ гэж ойлгоно.

Үүнд:

Сайн явдаг байх

Аав ээжээ дуурайж үйлдэл хийх

Гэрийнхээ, өөрийнхөө эд зүйлсийг байранд нь хураах

Өөрийн гэсэн “үзэл бодол”-той болж “үгүй” гэж хэлдэг байх

Өмдөө шувталж, татдаг байх

Шээх, баахаа ямар нэг байдлаар илэрхийлэх

Шээх зай багадаа 1 цаг түүнээс илүү болох Хүүхэд ийнхүү “бэлэн болсон” байх тусмаа хөтөвч дээр сууж амархан сурна.

Эдгээр шинжүүд илэртэл хүлээх хэрэгтэй. Хүүхэд ихэвчлэн өдрийн нэг тодорхой цагт баадаг тул эхлээд хөтөвч дээр бааж сурах ба яваандаа шээдэг болно. 1- 3 насанд хүүхэд дунджаар 2 цаг тутам шээдэг гэдгийг бодолцоорой.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.