Т.Мюллер 50 сая евро хүрсэн ч…

Twitter Print
2014 оны 06-р сар 12-нд 13:33 цагт
Мэдээний зураг,

Германы шигшээ багийн Ф.Лам, Т.Мюллер нар энэ дэлхийн аваргаар голлох үүрэгтэй тоглож байгаа. “Бундестим”-ийн 14 дэхь Мюллер нэртэй тоглогч болсон Томас 2010 онд алтан шаахай, шилдэг залуу тоглогчийн шагналыг хүртэж байсан. Хэрэв Т.Мюллер Бразилд доод тал нь таван бөмбөг оруулж чадвал 2018 онд дэлхийн аваргын бүх цаг үеийн мэргэн бууч болох боломжтой.

Харин Ф.Лам 2006 оны шилдэг залуу тоглогч болсон түүхтэй. Дээрх хоёр тоглогч “Бавари Мюнхен” багтайгаа 2018 он хүртэл гэрээгээ сунгасан байна. Энэ зун гэрээ нь дуусч байсан Т.Мюллерыг “Манчестер Юнайтед” 50 сая еврогоор авах саналаа хэлсэн аж. Харин Германы баг шилдэг довтлогчоо хэнд ч зарахгүй гэдгээ шинэчилсэн гэрээгээр баталгаажуулсан юм.

Сонирхуулахад Бразил дэлхийн аваргад 19 удаа дараалан оролцож байгаа бол Герман, Итали 17 дахь удаагаа эрхээ авч Бразилийн ард бичигдэж байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.