Холливудын багт ганцхан ялалт хэрэгтэй

Twitter Print
2014 оны 06-р сар 12-нд 12:49 цагт
Мэдээний зураг,

Үндэсний хоккейн лигийн аваргын төлөө шалгарч үлдсэн “Лос Анжелес Кингз”-“Нью Йорк Рэйнжерс” багуудын цуврал гурав дахь тоглолт өнөөдөр боллоо. Энэ удаа далайн эргийн баг өрсөлдөгчөө  2:1-ээр буулган авч финалын анхны ялалтаа байгууллаа. Калифорни мужийн баг плей-оффт “Сан Хосе Шаркс” 4:3, “Анахайм Дакс” 4:3, “Чикаго Блэк Хаукс” багийг мөн 4:3-аар тус тус хожиж шигшээд үлдсэн. Харин Нью Йорк хотын шүтээнүүд “Филадельфия Флэйрс” 4:3, “Питтсбург Пингвинз” 4:3, “Монреаль Канадиенс” 4:2-оор хожсон байна.

Аваргын цуврал гурван тоглолтонд Лос Анжелес хожоод байсан тул Нью Йорк дөрөв дэх тулаанд заавал хожиж байж “Стэнлийн цом”-ын төлөөх аялалаа үргэлжлүүлэх байсан. Өнөөдөр мөсөн талбайн бурхан тэнгэр Нью-Йорк хотыг ивээж талбайн эзэд ялалт байгуулсан. Ингэснээр цувралын харьцаа 3:1 бол “Лос Анжелес Кингз” тэргүүлж байна.

Дараагийн тоглолт ирэх бямба гарагт Калифорни мужид болно.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.