Бөмбөгний үнэ

Twitter Print
2015 оны 01-р сар 05-нд 19:30 цагт
Мэдээний зураг,

Их сургуулийн оюутан байхад хагас өдрөөр спорт барааны дэлгүүрт ажилладаг байв. Жижиг биетэй жаал долоо хоногт багадаа хоёроос гурван удаа ирээд худалдаж авахыг хүссэн сагсны бөмбөгөө харчихаад явдаг байв. Эзэнтэйгээ цуг энэ явдлыг хараад инээгээд өнгөрдөг байлаа. Учир нь тэр маш шийдэмгий байсан бөгөөд дэлгүүрийн хамгийн үнэтэй бөмбөгийг худалдаж авахыг хүсч байсан юм. Иймэрхүү байдлаар хэдэн сар өнгөрөв. Тэр жаал ирээд сагсны бөмбөгийг зарагдаагүй байхыг хараад сэтгэл нь амардаг байв. Бөмбөгийг гартаа аван эргүүлж тойруулан үзээд дараа нь буцааж байранд нь тавьдаг байлаа.

Эцэст нь нэг өдөр гутлын хайрцаг барин ирэв. Нүүрэнд нь инээмсэглэл тодрон бөмбөгийг худалдан авахыг хүсч байгаагаа хэлэв. Дэлгүүрийн худалдагч бөмбөгийг байсан газраас нь аваад касс руу аваачив. Жаал тэр үеэр задгай мөнгөө тоолж байв. Мөнгө нь яг 19 доллар 98 цент байв. Жаал үнэн дээрх “7”-ийн тоог “1” гэж андууран харжээ. Гэвч дэлгүүрийн эзэн үүнийг мэдэж, хүүгийн ямар их баяртай байгааг хараад “за, яг 19 доллар 98 цент” гээд дараа нь бөмбөгийг торонд хийн түүнд өгөв.

Түүнийг гарсны дараа, худалдагч даргаасаа яагаад бөмбөг өгснийг асуув. Надад: “60 доллар яахав дээ, хүү минь. Энэ хүүхдийн баяр хөөрийг хуваалцахад 60 доллар юу ч биш” гэж хариулав. 

Сургамжит өгүүллэг, Эмпати төв

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.