ЭХЭМҮТ-ийн эмч нар дөрвөн настай хүүхдийн ходоодноос нь 56 ширхэг соронз авчээ

Twitter Print
2021 оны 01-р сар 28-нд 09:50 цагт
Мэдээний зураг,

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч А.Цэнджав ахлагчтай мэс заслын багийнхан өнгөрсөн долоо хоногт соронз залгисан дөрвөн настай хүүд мэс засал хийжээ.

Хүүд өвчний шинж тэмдэг 20 гаруй хоногийн өмнө цустай бааж мэдэгдсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт ЭХЭМҮТ-д хэвтэж, маргааш нь мэс засалд орсон байна. Хүү олон тооны соронз залгиснаас ходоод хоёр газар, дээд гэдэс гурван газар цоорсон байжээ. Мэс заслын явцад хүүгийн ходоодноос жижиг эрхиний хэмжээтэй 56 ширхэг соронз авсан байна.

Хүүхдйн биеийн байдал эдүгээ тогтворжсон бөгөөд эцэг, эхчүүдэд хүүхдээ соронзтой тоглоомоор аль болох тоглуулахгүй, хэрэв тоглоом нь соронзтой бол эрэг, боолтыг шалгаж байхыг анхааруулж байна. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.21.210) 2021-01-28 10:34
      • 0
      • 0

      яая, эмч нар ямар мундаг байнаа, ээж аав нар ямар хэнэггүй байнаа

      Хариулах