Чанаргүй болон хугацаа хэтэрсэн бараа бүтээгдэхүүнийг устгалаа

Twitter Print
2014 оны 06-р сар 12-нд 10:35 цагт
Мэдээний зураг,

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайгийн тушаалаар иргэдэд хугацаа нь дууссан, шинжилгээний бичиггүй, чанарын шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн зарж байсныг шалгалтаар илрүүлсэн байна. Шалгалтын дагуу хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүнийг хурааж, хураагдсан бараа бүтээгдэхүүнийг ШӨХТГ-ын байцаагчид зориулалтын хогын цэг дээр  устгасан байна.

Мөн тус бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байсан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцож дахин ийм алдаа гаргахгүй байхыг үүрэг болгов.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.