Генерал Т.Дашдэлэг нарын шүүх хурал маргааш болно

Twitter Print
2014 оны 06-р сар 12-нд 10:12 цагт
Мэдээний зураг,

Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэг нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх дээр хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн талаар бид мэдээлж байсан.

Тодруулбал, анхан шатны шүүхээс Т.Дашдэлэг нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн хэрэгт буруутай болохыг тогтоож Т.Дашдэлэгт 3.5 жилийн хорих ял, н.Бямбаноровт 7.1 жил, н.Сэргэлэнбаатарт 5.1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр  тус тус шийтгэсэн юм.

Тэгвэл тэдний өмгөөлөгчид болон өөрсдөө дахин давж заалдсанаар Дээд шүүхэд уг хэргийг хянан хэлэлцэхээр болсон байна. Шүүх хуралдаан маргааш Дээд шүүхийн танхимд болно.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.