“Босоо хөх Монгол” ТББ-ынхны жавтий хүртээсэн гэх иргэн амиа хорложээ

Twitter Print
2020 оны 01-р сар 31-нд 09:57 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сум 9-р багийн нутаг дэвсгэрт тус аймгийн харьяат 52 настай Г гэгч нь эзэнгүй балгасны дай модноос өөрийгөө боомилсон байдалтай нас барсан хэрэг гарчээ.

 

Хэргийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мандал суман дахь Сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна. Эх сурвалжийн хэлж буйгаар тухайн иргэн “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдангийн фэйсбүүк хуудастаа оруулсан видео бичлэгт орсон байжээ. "Нойтон мод бэлтгэж байсан хүмүүст жавтий хүртээв" гэсэн тайлбартай оруулсан тус видео бичлэгийн үеэр “Босоо хөх Монгол” ТББ-ынхан иргэдийг модоор цохиж байсан байна.

Уг бичлэгийг энэ сарын 24-нд олон нийтийн сүлжээнд оруулсан бол гурав хоногийн дараа бичлэгт шийтгэгдэж гарсан иргэн амиа хорлосон хэрэг гарсныг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.31.82) 2020-01-31 11:10
      • 0
      • 2

      Босоо хөх монгол гэсэн сүржин нэртэй дээрэмчин тонуулчин царайлсан энэ гаруудад хууль үйлчлэхгүй дархалсан хүмүүс үү.

      Хариулах