Бээжин агаарын бохирдлоор тэргүүлдэг

Twitter Print
2014 оны 06-р сар 12-нд 09:15 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Бээжин хотод төвтэй Олон нийтийн эрүүл ахуй, орчны өөрчлөлтийн судалгааны төв хүрээлэнгээс агаарын бохирдлыг хэмжиж, иргэдэд анхааруулга өгөх гар утасны апликэйшн бүтээсэн байна. Энэ нь Хятадын 190 орчим хотод “ажиллах” бөгөөд иргэдийн дунд агаарын чанарын талаар мэдээлэл солилцох гол хэрэгсэл болж байгаагаараа давуу талтай гэнэ.

Урд хөрш хамгийн их агаарын бохирдолтой орон. Харин үүнтэй тэмцэхийн тулд олон арга хэмжээ зохион байгуулж байгаа ч төдийлөн оновчтой болохгүй байгааг албаны хүмүүс хэлж байлаа. Энэ апликэйшн агаарын гол бохирдуулагч болох нүүрсний үйлдвэрүүдийн байршлыг хэлж өгөхөөс гадна нүүрстөрөгчийн хийг зөвшөөрөгдөх хэмжээнээс давж “үйлдвэрлэсэн” аж ахуй нэгж үйлдвэрүүдийг илрүүлэх юм.

Мөн аль хэсэгт агаарын бохирдол их байгааг сануулж, тийш явахгүй байхыг сэрэмжлүүлж, утаа угаартай газар очсон ч тэр нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, үгүйг хэлж өгөх мэдрэгчтэй байх аж.

Э.Гүнтөмөр

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.