Таны бөөр өвддөг үү?

Twitter Print
2021 оны 06-р сар 05-нд 08:40 цагт
Мэдээний зураг,

Юун түрүүнд бөөрний тухай ерөнхий ойлголттой болцгооё.

Бөөрийг кофены шүүлтүүртэй адилтгаж болох юм. Бөөр тус бүр нефрон гэж нэрлэгдэх 1.5 сая гаруй шүүлтүүртэй ба тэдгээр нь биед хэрэгтэй бодисуудыг үлдээж, ус болон илүүдэл бодисуудыг шээс болгон биеэс гадагшлуулдаг. Ингэхээр бөөр гэгч нь ач холбогдол тун өндөртэй эрхтэн байгаа биз.

Харин бөөрний архаг эмгэг гэж юу вэ?

Энэ нь таны бөөр хангалттай хэмжээнд цусыг шүүж чадахгүй, үйл ажиллагааны бүрэн байдал алдагдсаныг илтгэнэ. Гэвч бөөрний эмгэгүүдийн эхний үе шатууд ихэвчлэн шинж тэмдэг бүдэг, харин хүндэрсэн үедээ шинж тэмдэг илэрч эмчид хандах нь олонтой.

Яагаад бөөрний эмгэг үүсдэг вэ?

Удамшил, нас зэрэг нөлөөлөх ч хамгийн түгээмэл шалтгаан бол:

1. Чихрийн шижин: цусан дахь сахарын хэмжээ хэт их байна гэсэн үг ба үүний улмаас зөвхөн бөөр гэмтээд зогсохгүй зүрх, мэдрэл, нүд гэх мэтчилэн бусад эрхтэнд нөлөөлдөг.

2. Артерийн даралт ихсэлт: цусны урсгалын судасны хананд үзүүлэх даралт хэт их байсны улмаас үүсдэг ба бөөрний архаг эмгэг, зүрхний шигдээс зэргийн гол шалтгаан болдог.

Бөөрний эмгэгтэй хүнд ямар зовуурууд илрэх вэ?

Эхний үе шатанд тодорхой зовуур илрэхгүй тул эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг байх нь туйлын чухал юм шүү. Харин хүндэрсэн үедээ дараах шинжүүд илрэх тул мэргэжлийн эмчид заавал хандаарай. Үүнд:

• Амьсгалын тоо олшрох, амархан ядрах

• Арьс загатнах, хуурайших

• Нойрондоо муудах

• Шөнийн цагаар шөрмөс татах

• Шөнийн цагт ойр ойрхон шээх

• Өглөөдөө нүд хавагнах

Дээр дурдсанчлан бөөрний эмгэг хожуу үе шатандаа илэрдэг тул амьдралын зөв дадлуудыг хэвшүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь тун чухал юм.

Бөөрний эмгэгтэй байх өндөр эрсдэлтэй бол хэрхэн сэргийлэх вэ?

• Хэрэв чихрийн шижинтэй бол цусан дахь глюкозын хэмжээг тогтмол хянах

• Хэрэв артерийн даралт ихэсдэг бол өдөр бүр хянах

• Шим тэжээлээр баялаг, эрүүл хооллох

• Тогтмол дасгал хийх

• Биеийн жингийн илүүдэлтэй бол бууруулах (БЖИ>30)

• Архи, тамхи хэрэглэхгүй байх

• Эмийн бодис бага хэрэглэх зэрэг багтана.

Эх сурвалж: Үндэсний Бөөрний эмгэгийн Сан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.