УИХ-ын гишүүн О.Баасанхүү Г.Сарангэрэлтэй уулзжээ

Twitter Print
2014 оны 06-р сар 11-нд 18:38 цагт
Мэдээний зураг,

Энэ оны гуравдугаар сарын 02-ны 22:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Миами” зочид буудлын гадна автомашин дотор хар тамхи /Метафетамин буюу мөс/ хэрэглэж байсан Х.Гэрэл, Г.Сарангэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг нарын охид баригдсан юм. Тэд хаанаас хар тамхи авснаа мэдүүлэхээс татгалзсан учраас хуулийнхан гар утсанд нь орсон, гарсан дуудлага бүрийг шалгасан. 

Гэтэл Г.Сарангэрэл гэх охин хэрэгт холбогдох үедээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн утас руу хэд хэдэн удаа залгасан болохыг Мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Батзориг тогтоосноо олонд мэдээлж байсан юм. 

Тэрээр хэлэхдээ “Дээр нэр бүхий дөрвөн охин машиндаа хар тамхи хэрэглэж байгаад баригдсан нь үнэн. Шалгалтын ажиллагааг зохих журмын дагуу явуулсан. Прокурорын байгууллагаас зөвшөөрөл авч утсан харилцааг нь шалгасан. Ингээд шалгах явцад холбогдогч иргэн С-ийн утсан дээр олон тооны холболтууд гарч ирсэн. Эдгээрийн нэг нь Хууль зүйн сайдын утасны дугаар байсан. Хууль зүйн сайдаас гэрчийн мэдүүлэг авсан байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна” гэж байсан. 


Гэвч Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тайлбартаа Сарангэрэлийг мэддэг гэдгээ хэлсэн ч ямар нэгэн дотно харилцаагүйгээ хэлээд авсан. Мөн ажил дээр хэд хэд ирснийг дурдсан байна. Мөн хар тамхины хэрэгт холбогдчихоод өмгөөлөгчийн гар утсаар холбогдоход нь сайд "Хийсэн бол хэргээ өөрөө хүлээ" гэсэн хариу өгснөө ч хэвлэлээр хэлээд амжсан. 

Хэрэг болсны дараа Г.Сарангэрэл нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг хоёрхон сарын дотор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусаад прокуророор хянуулж, шүүхэд шилжүүлсэн байна. Түүнд Эрүүгийн хуулийн 192.1 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн.

Энэ зүйл ангид “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг аж. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 17.1.2-т зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд ордог аж.

Г.Сарангэрэл хоригдоод гурван сар болчихоод байхад суллах хугацааг ирэх сарын 2-ныг хүртэл сунгасан байна. Энэ талаар ямар учраас үргэлжүүлэн хорьж байгаатай нь танилцаж, гомдол гаргаж батлан даалтад гаргахаар хөөцөлдөнө гэдгээ өмгөөлөгч ч хэлсэн.

Сэжигтэн Г.Сарангэрэлийг шоронд өлсгөлөн зарлаж байгаа хэмээн аавынх нь мэдээллийг ШШГЕГ-аас үгүйсгэв. Ингээд Г.Сарангэрэлийн өмгөөлөгч гэх Батбаяр шүүгчдийг буруушаан мэдээлэл өгч байв. Тодруулбал, шүүгчид өөрийнхөө дотоод үзэмжээр дүгнэж, энэ охины нийгэмд эзлэх байр суурийг үгүй хийлээ. Хуульзүйн сайдтай янаг амрагийн холбоотой болгож улс төрийн тоглоом болгох гэж байгаад харамсаж байгаагаа ч илэрхийлсэн юм. 
 

Мөн Г.Сарангэрэлийн аав Н.Ганбаатар “Охин маань буруугүй. Улс төрийн золиос болж байна. Миний охин Х.Тэмүүжин гэж хүнийг танихгүй гэдгээ хэлсэн” гэж ч хэлсэн байдаг. 
Гэтэл өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүн О.Баасанхүү Г.Сарангэрэлийг эргэн очиж элдвээр шахалт үзүүлсэн гэнэ. “Хар тамхи татсан чинь үнэн. Ярьж байгаагаа чи биччих хэргээ хүлээчих” хэмээн дарамталсан гэж Г.Сарангэрэлийн шүүгч мэдээлж байна. 

Тэрээр О.Баасанхүү гишүүний энэхүү ёсзүйгүй үйлдлийн талаар МАХН-ын Ёс зүйн хороонд гомдол гаргахаа ч мэдэгдсэн юм. Цаашлаад УИХ-ын Ёс зүйн хороонд ч өргөдөл гаргаж, О.Баасанхүүг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах хүсэлтээ гаргаж Захиргааны хэргийн шүүхэд хандан гомдлоо барагдуулахаа илэрхийлжээ. Ямартай ч хэвлэлээр хэн хэнийгээ танихгүй гэж мэдэгдэж байгаа Г.Сарангэрэл, Хуульзүйн сайд Тэмүүжин нарын энэ хэрэг хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна. Цаашид ч яаж өрнөхийг таашгүй. 

Х.Хулан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (172.248.34.85) 2014-06-12 05:43
      • 1
      • 0

      muuxai xun yum daa, ooroo xuuxedgui l yum baixdaa, kristed itgedeg xun gexed unendee itgemeergui yum, alban tushaaliin araas arai ch xeterne, naad oxin chini gemt xereg xiisen baij bolno teglee geed uls toriin ambiitsdaa xutgaad baixdaa yaxab dee, araas ni zorigtoi xel am xiigeed yabchix xumuus bish bolood eleg barij bna,

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.1) 2014-06-11 21:24
      • 1
      • 0

      Mongoliin uls torchid yamar uvaigvi archaagvi hoorhiileltei bna aa,Baasanhvv novsh odoo bolimoor yum.negent tdhoi asuudaltai hachig shig zuuraldaad,N.Enhbayariin zahialga daalgavraar ingej archgviteh gej.er hvn shig baigaach novshoo,ergeed tolgoi deer chin yuch buuna shvv orontsogoo .vhdel tsaraisan novsh be chi,

      Хариулах