Л.Эрдэнэчимэгийг заналхийлсэн гэх Х.Бат-Ялалтад холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

Twitter Print
2020 оны 04-р сар 21-нд 10:57 цагт
Мэдээний зураг,

“Иргэдийн шударга шүүх” хэмээх төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох, бусдыг заналхийлсэн хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр өмнөх парламентын үед гишүүн байсан, “Монос”-ын гэх Л.Эрдэнэчимэгийг шантаажилж 50 сая төгрөг авсан хэрэгт тэрбээр холбогдсон бөгөөд хууль сахиулах байгууллагаас Эрүүгийн хуулийн 17.6-д заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэх үндэслэлээр түүнийг буруутган яллагдагчаар тооцоод байгаа юм. УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэн, тамхи татаж буй бичлэгийг нийтэд дэлгэхээсээ өмнө уг мөнгийг нэхсэнийг хохирогч хэвлэлд ярьсан бөгөөд Х.Бат-Ялалтын хувьд уг мөнгөө авсныхаа дараа нэр бүхий сэтгүүлчдийн хамтаар задалсан гэж буруутгагдсан. Сэтгүүлчид нь ч мөрдөн байцаалтын явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө энэ тухай тодотгон тайлбарласан аж.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу Х.Бат-Ялалтад хавтаст хэрэгт цугларсан баримтыг нь танилцуулахын тулд прокурорын байгууллагаас удаа дараа дуудсан ч ирээгүй тул шүүгч цагдан хорих захирамж гарган өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад буй билээ. Түүний гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлсэн ч анхан шатны шүүх хэргийн харьяалал тогтоолгох шаардлагатай хэмээн үзсэн байна. Улсын дээд шүүхээс уг хэрэгтэй танилцаад Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэлүүлэх харьяалал тогтоосон аж. Үүний дагуу НПГ-аас өчигдөр тус шүүхэд Х.Бат-Ялалтад холбогдох хэргийг шилжүүлжээ.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Irgen

      (107.72.164.75) 2020-04-21 12:19
      • 0
      • 0

      Arai ch dee Erdenechimeriig stug shyygeechee Ene emegtei ih hurald garaad Mongoliin ard tymnii toloo garaad yu hiiv Adag n gar ariutgagchaa zoriulaltiin spirteer hiichih setgelgyi iim hyn ingeed hyn gytgeed bh um daa

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.29) 2014-06-11 18:06
      • 0
      • 0

      tgeed ene buh neg togrognuud niileed hichneen ih mongo bolson boloo

      Хариулах