Ерөнхий шүүгчид томилогдлоо

Twitter Print
2014 оны 06-р сар 11-нд 16:39 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх  заалтыг тус тус үндэслэн зарлиг буулгаж, шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд дараахь хүмүүсийг томилжээ.

Зарлигаар Ж.Эрдэнэчимэгийг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчээр, Б.Сугиржавыг Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчээр, Г.Сарантуяаг Сум дундын 22 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчээр, Л.Наранбаярыг Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчээр, П.Долгормааг Иргэний хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд; Б.Ариунбаярыг Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллахаар болсон байна.

Б.Баттөрийг Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд; Пунцагийн Золзаяаг Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчээр, Н.Болормааг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч, Т.Бямбажавыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч, Л.Даваасүрэнг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаал, Б.Мөнхтуяаг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд тус тус томилсон байна.

Ерөнхий шүүгчдийг томилон, үнэмлэх гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч “Шүүгчээр ажиллаж буй хүний хамгийн эрхэм үүрэг бол хүний эрх, эрх чөлөөг ханган хамгаалах баталгаа байх ёстой, хуулийн дагуу, хараат бусаар, ёс зүйтэй шударга шийдвэр гаргах нь хүний эрхийг хамгаалах гол зарчим юм” гэдгийг онцлон хэллээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.