Мөнгөний модны эмчилгээний чанар

Twitter Print
2022 оны 02-р сар 23-нд 09:16 цагт
Мэдээний зураг,

Мөнгөний модны эмчилгээний чанар

Мөнгөний мод нь зуун настын эмчлэх чанараас доогуур байдаг ч ашигтай шинж чанартай.

Модноос ялгардаг дэгдэмхий шинж чанар н вирус, бактер, мөөгөнцрийн өвчнийг эсэргүүцэх чадвартай.

Гэрт хэн нэгэн өвчин тусахад ургамал хатаж, навчисаа хаядаг болох, өвдсөн хүн эдгэрвэл ургамал хүч чадал орж сэргэдэг гайхалтай чадвартай аж.

1. Шарх, буглаа, зүсэлтэд навчны шүүс, целлюлозыг түрхэж болдог ба ургамлын шүүсийг бүрдүүлдэг бодисууд нь арьсны нөхөн төлжихөд хувь нэмэр оруулж, үрэвслээс урьдчилан сэргийлэх болно.

2. Булчин, шөрмөс сунах, хөхөрсөн үед навчны целлюлозоос шахан авсан шүүсээр жин тавьж, үрэвслийг арилгаж, өвдөлт намдаадаг үйлчилгээтэй.

3. Уруул дээрх герпесийг эмчлэх боломжтой. Герпес гарсан хэсэгт ургамлын шүүсээр 30 минут тутамд арчих хэрэгтэй.

Амны хөндийн салст бүрхүүлд оруулахгүй байхыг анхаарна уу.

4. Тонзиллит, хоолойн үрэвслийн процесст ургамлын 10 навчийг 1 стакан буцалсан усанд бэлтгэсэн тослог уусмалаар зайлж болно. Энэхүү усан уусмалаар өдөрт 5 хүртэл удаа хоолойг зайлна.

5. Артрит өвчнийг эмчлэх, шавьжинд хазуулсан үрэвслийг арилгахын тулд өвдсөн газруудыг өдөрт хэдэн удаа навчны шүүсээр шавших боломжтой.

6. Мөнгөний мод нь хурууны хумс, хумсны мөөгөнцрийг эмчлэхэд ашиглаж болно.

Эх сурвалж: Наука сайт

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.