Ж.Амарсанаа: Хил хаасан тул Засгийн газраас зөвшөөрөлгүй бол Ухань бүү хэл Эрээн ч орох боломжгүй болжээ

Twitter Print
2020 оны 02-р сар 02-нд 18:13 цагт
Мэдээний зураг,

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа шинэ коронавирусын голомт болох БНХАУ-ын Ухань хот руу сайн дурын эмчээр явахаар болсноо мэдэгдэж байсан.

Энэ талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн бөгөөд вирусын голомтыг устгахад өөрийн мэдлэг чадвараа зориулж, хувь нэмэр оруулах хүсэлтэй эмч нар байвал хамт явахыг уриалж байв. Түүний санаачлагыг 100 орчим эмч нар дэмжиж, сайн дураар өнөөдөр буюу хоёрдугаар сарын 2-нд халдварын голомт руу явахаа илэрхийлж байсан юм. Гэвч, хил хаасны улмаас эмч нар явах боломжгүй болсон байна. 

Ж.Амарсанаа "Өнөөдөр манай эмч нарын баг Ухань явах ёстой байлаа. Хил хаасан тул Засгийн газраас зөвшөөрөлгүй бол Ухань бүү хэл Эрээн ч орох боломжгүй болжээ. Уг нь өмнөд хөрш маань Монгол эмч ирлээ л гэж хүлээж авахаас Ардчилсан нам ч юм уу Ардын намын эмч гэж харахгүй шүү дээ. Хүний сайхан сэтгэл ч гэж гайхалтай юм даа. Нэгэн иргэн БНХАУ ын иргэдэд өгөөрэй гээд маскууд бэлэглэв" хэмээн цахим хуудастаа бичжээ. 

Түүнийг коронавирусын халдварын голомт руу явахаа мэдэгдсэний дараа үүнийг нь олон хүн улс төрийн шоу хэмээн дүгнэж байсны нэг нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ байсан юм. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • т

      (202.126.88.148) 2020-02-03 22:09
      • 0
      • 0

      Ийм новшууд шоу хийхээс цаашгүй үнэндээ бол тийм эр зориг байх ч үгүй. Үнэхээр явах ажилтай бол хүмүүс зөвшөөрөлөө аваад гадагш гарч л байгаа шүү дэ.

      Хариулах

    • Чи

      (202.55.188.82) 2020-02-03 16:00
      • 0
      • 0

      Хөдөө алслагдсан сумуудад хатгаагаа оншилж чадахгүй өчнөөн эмнэлэг бн тэнд очооч

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.82) 2020-02-03 09:54
      • 0
      • 0

      шоучин гар мэдээжийн явах бололцоогүй ажлаар шоу хийж байхаар улс төв эмнэлэгүүдэд очиж туслал даа. хятад шиг их гүрэн чамаар дутахгүй байхаа

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.38) 2020-02-02 22:21
      • 0
      • 0

      Хөдөө орон нутагтаа ажилаа хө Монголд мань мэдлэг чадвартай эмч да ялан гуяа хөдөө орон нутагт дутмаг байна шүү!!!!

      Хариулах

    • Emch

      (122.201.22.175) 2020-02-02 18:55
      • 0
      • 0

      Hodoo symdad ochij ajilmaar yumdaa hil haahiig mdseer baij hudlaa uls torchihoo bolimoor yum

      Хариулах

    • Kkkk

      (64.119.21.47) 2020-01-31 11:41
      • 0
      • 0

      Mongoliinhoo haniadiig zugeer bolgoch manaid 431 hun nas barsan gej EMYaam medeelsen uuniig emchileech

      Хариулах

    • Zoloo

      (8.44.59.65) 2020-01-30 01:57
      • 0
      • 1

      Saihan l sanaa baina.zarim humuusees nuguu l amia bodson archaagui zan tsuhalzaad baihiim.

      Хариулах

    • Zochin

      (64.119.22.187) 2020-01-29 21:42
      • 0
      • 1

      Yneheer sain emch yumaa. Bayrlalaa. Bije bas bodooroi.

      Хариулах

    • Зочин

      (202.55.188.44) 2020-01-29 20:28
      • 0
      • 1

      emnelegudur duuren haniadig emchleechee

      Хариулах

    • нар

      (64.119.17.1) 2020-01-29 19:51
      • 0
      • 1

      зөв бодолтой эмч байна

      Хариулах

    • mgl

      (103.26.194.160) 2020-01-29 19:48
      • 0
      • 1

      saihan show hiih yumdaa uls turd oroh geed yadaad bgaa yum bhdaa

      Хариулах

    • Зочин

      (192.82.72.15) 2020-01-29 19:23
      • 0
      • 1

      үнэхээр бахархаж байна.хэдийгээр хэцүү эрсдэлтэй газар луу явж байгаа ч сонор сэрэмжтэй байгаарай.залуучуудыг уриалж байгаад нь баяртай байна

      Хариулах