Мөнгөтэй, эрх мэдэлтэй байлаа гээд Н.Номтойбаяр хэргээс мултрахгүй нь

Twitter Print
2014 оны 06-р сар 11-нд 12:41 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр найзыгаа хутгалсан хэрэгт татагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хэрэг өнгөрсөн оны 9-р сард болсон бөгөөд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн Н.Номтойбаярын найз гэх “Мунзуй” хочит Г.Нямдоржийг шалгасан. Г.Нямдоржийг яллагдагчаар татах тогтоолыг мөрдөн байцаалтын шатанд  хэрэгсэхгүй болгосон гэдгийг эх сурвалж тухайн үед дурдаж байсан. Уг нь хүн хутгалж танхайрсан энэ хэрэгт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр холбоотой гэдэг нь хөдлөшгүй баримтаар нотлогдоод байхад тус мэдээллийг үгүйсгэж, "Мунзуй" хочит Г.Нямдорж намайг гүтгэсэн хэмээн мэдэгдэж байсан ч удаатай. Харин хариуд нь "Мунзуй" хочит Г.Нямдорж "Н.Номтойбаяр  танхайрч миний найзыг хутгалсан нь үнэн" хэмээн эрхэм гишүүнтэй холбоотой мэдээллийг олонд дэлгээд авсан.

Ингэж энэ хоёр найз хэвлэлээр шуугиж, бие биенээ буруутгасан мэдээлэл, ярилцлага өгсөөр байтал энэ сарын 4-нд “Мунзуй” хэмээх Г.Нямдоржийг мөрийтэй тоглоом тоглосон, машинаас нь хар тамхины төрлийн бодис олдсон гэх хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461-р ангид хоригдов. Ингээд Г.Нямдорж шоронгоос Их хурлын гишүүн Н.Номтойбаярын талаар урд нь хэлж ярьсанаа дэлгэрэнгүй баталгаажуулсан уртаас урт захидал бичсэн. Захидлыг уншсан хүн цочирдмоор, хэзээ ч өмнө нь сонсож байгаагүй тийм харгис зан араншин, бузар хэргийн талаар нүдэнд харагдтал дүрслэн бичсэн байсныг манай сайт тухайн үед олон нийтэд хүргэж  байсан.

Шоронгоос илгээсэн захидлаас дурдахад “Миний бие бага насны охидоор зугаагаа гаргаж, нүүр амыг нь хазаж сэглэж байсангүй. Би намынхаа залуустай цуг нийлж хүчингийн гэмт хэрэг хийж байсангүй. Хүчиндсэн хүүхэндээ нүүрс өгч амыг нь таглаж байсангүй. Нисдэг тэргээр зугаацаж, ан амьтан, нялх бамбаруушийг эхтэй нь цуг хүйс тэмтэрч байсангүй. Нэр алдартай улстөрч, бизнесмэний хүүхдэд атаархаж зодож нүдэж, толгой дээр нь шээж байсангүй.

Бугын зуулт гэдэг хачин зүйл хүртэл хармаалж, эмэгтэй хүнийг тарчлааж байсангүй. Намын дарга нараа хэдэн тэрбумаар нь хахуульдаж, сайд дарга болж байсангүй. Гурван жилийн дотор Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн болж явсангүй. Миний бие олон зүйлийг чадахгүй нь үнэн. Хүний амьдралаар тоглож чадахгүй. Харин өөрийнхөө амьдралаар бол тоглоод байж чадна. Улаан цайм худал хэлж чадахгүй. Нэг танхимд тохой залган суугаа О.Содбилэг, Д.Сумъяабазар нарын талаар муухай зүйл бодож ч чадахгүй” гэсэн байдаг.


Хэрэг болсны дараа хэвлэлээр тэд хэрэлдэхдээ Н.Номтойбаяр Г.Нямдоржийг таньж мэдэхгүй гэж цагаан цаасан дээр хараар тамгалан ярилцлага өгч байсан бол саяхан нэгэн телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр түүнтэй нэлээдгүй дотно сайн найз нөхдийн харилцаатай явснаа Г.Нямдорж бичжээ. Түүгээр ч барахгүй эхнэр хүүхдэд нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгч, туслаж дэмжиж явснаа хүртэл дэлгэж орхисон. Хэн нь хэн бэ гэдгийг харуулах энэ хэргийг өнгөрсөн сарын 30-ны өдрийн прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байх юм. Ямар шалтгаанаар, юуг үндэслэн хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй байх энэ үед Г.Нямдоржийн найз болох хутгалуулсан гэх хохирогч Д.Баттулга прокурорын тогтоолыг эсэргүүцэн Дүүргийн нэгдүгээр прокурорын газарт гомдол гаргасан байна. Тэрээр прокурорын хэрэгсэхгүй болгосон  дараах дүгнэлтийг эсэргүүцсэн байна. Тухайн тогтоолд “Эрүүгийн  хуулийн  тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар ял сонсгон яллагдагчаар татан мөрдөн байцаалтын бүхий л ажиллагааг хийсэн боловч яллагдагч Н.Номтойбаяр нь олон нийтийн газарт хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн танхайрсан гэх үйлдэл" нь хавтаст   хэрэгт   авагдсан   хохирогч   Д.Баттулга,   гэрч Э.Энх-Эрдэнэ,   Л.Ариунбат, Ч.Батзориг нарын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг үнэлэхэд хохирогч гэрч нарын мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй, гэм буруутай эсэхэд эргэлзээтэй зэрэг байдлуудыг харгалзан үзэж хэргийг яллагдагчид ашигтай байдлаар буюу гэмт хэрэг гарсан нь тогтоогдохгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байх тул Эрүүгийн   байцаах   шийтгэх   хуулийн 208.1.2   дах   хэсэгт   заасан   үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай" гэжээ.

Гэвч хохирсон гэх Д.Баттулга гурван үндэслэлээр дахин гомдол гаргасан байна. Тэрээр дурдахдаа хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг үзэхэд  хохирогч   гэрч   нарын   мэдүүлгүүд  нь  хоорондоо  зөрүүтэй, гэмбуруутай эсэхэд буюу гэмт хэрэг гарсан нь тогтоогдохгүй" гэж үзэх үндэслэл нь ямар ч үндэслэлгүйг дурдлаа. Тухайлбал эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д "Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулах" гэмт хэргийг хүртэл хуульчилсан байдаг атал бүхэл бүтэн хүний бие махбодид зэвсэг хэрэглэн зүсч, толгойн тус газар нь стаканаар цохисон үйлдлийг нь тогтоосон албан ёсны нотлох баримт байсаар байхад Н.Номтойбаярын үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэх нь тогтоогдохгүй, гэм буруугүй гэж дүгнэсэн нь үхсэн хүнийг үхээгүй байна гэж дүгнэж буйтай адил тайлбар хийж уг тогтоолыг гаргасан гэдгийг онцолсон байна. Мөн Н.Номтойбаярыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир уг заалтад "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч яллагдагчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрвөл" гэж заасан байдаг.

Гэтэл тус прокурорын тогтоолд зааснаар үзвэл Н.Номтойбаярын олон нийтийн газарт иргэн Д.Баттулга   надад   зэвсгийн   чанартай   зүйлийг   ашиглан хөнгөн   зэргийн   гэмтэл учруулсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, бусад гэрч, хохирогч, холбогдогч нарын мэдүүлдэг, тайлбар зэрэг нь тус хэрэгт нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэж чадахгүй, хангалттай нотлох баримт болж чадахгүй байгаа нь үнэхээр сонирхолтой байна. Хэрвээ ингэж үзвэл Ганц худагт" Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлээр зүйлчлэгдэж байгаа бүхий л этгээдийн үйлдсэн гэмт хэрэг хэрэгсэхгүй болох нь тодорхой юм.”

Мөн түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо зөвхөн гэрчийн мэдүүлгүүд эргэлзээтэй байна, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл зэрэг 2 баримтыг үндэслэж хэрэгсэхгүй болгосныг үндэслэл болохгүй гэдгийг онцолсон байна. Танхайн гэмт хэргийн гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл нь ч энэхүү гэмт хэргийн хувьд үндэслэл болох нь эргэлзээтэй юм.  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5 зүйлийн 5.1-д заасны дагуу Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимтай билээ. Гэтэл Улсын Их Хурлын гишүүн, мөнгөтэй хүн Монгол улсад эрүүгийн хариуцлага хүлээхгүй байна гэдэг дээрх зарчимтай зөрчилдөж байна. Монгол улсад хэн мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй байна гэсэн ойлголтыг өгч байна.” гэж мэдэгдсэн байна. 

Х.Хулан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.