Үргүйдэл нь эмэгтэйгээс 60-70 хувь, эрэгтэйгээс 30 хувь хамаарна

Twitter Print
2020 оны 03-р сар 17-нд 09:40 цагт
Мэдээний зураг,

Нөхөн үржихүйн насны хосууд жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэхгүй тогтмол бэлгийн харьцаанд байсан нөхцөлд 1-1,5 жилийн хугацаанд жирэмслэхгүй байхыг үргүйдэлтэй гэр бүл гэнэ. Үргүйдэл нь эмэгтэйгээс 60-70%, эрэгтэйгээс 30% хамаарна. Эрэгтэй, эмэгтэй хоёроос шалтгаантай жирэмслэхгүй байх тохиолдол 10% байна.

Ангилал:

Үргүйдлийг анхдагч ба хоёрдогч гэж ангилна.

-Жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэхгүй тогтмол бэлгийн харьцаанд байсан нөхцөлд огт жирэмслэхгүй байхыг анхдагч үргүйдэл гэнэ.

-Эмэгтэй өмнө нь жирэмсэлж байсан ба дахин жирэмслэхгүй байхыг хоёрдогч үргүйдэл гэнэ.

Эмэгтэйчүүдийн үргүйдлийг шалтгаан, эмгэг жамын хамаарлаар дараахь үндсэн хэлбэрүүдэд ангилна.

1.Умайн гуурсан хоолойн шалтгаант үргүйдэл

Нийт үргүйдлийн 30 % эзэлнэ. Энэ хэлбэрийн үргүйдлийн үндсэн шалтгаан нь үрэвсэл, эндометроиз, хэвлий, бага аарцагийн зарим мэс заслын дараа гэх мэтээс шалтгаалсан наалдац сорвижилт өөрчлөлт юм.

childlessness family-н зурган илэрц

2.Дотоод шүүрлийн булчирхайн эмгэгийн шалтгаант үргүйдэл

Энэ хэлбэрийн үргүйдэл нийт үргүйдлийн дотор 40 % эзэлнэ. Үр гадагшлах үйл явцын өөрчлөлттэй бүх үргүйдэл үүнд хамаарна. Өндгөвчинд өндгөн эс гүйцэт боловсорч гадагшлахгүй байхыг үр гадагшлахгүй байх гэнэ. Сар бүр эмэгтэйн өндгөвчний аль нэгэнд сарын тэмдгийн дунд үед давамгайлсан уйланхай үүсч тэр нь тодорхой хэмжээнд дунджаар 2 см хүрээд хагарч өндгөн эс хэвлийн хөндийд унана. Умайн үрийн хоолойн үзүүрт байрлах салбан хэсэг өндгөн эсийг барин үрийн хоолойд орсноор тэнд эр бэлгийн эстэй үр тогтон цаашид умайд шилжин хөгждөг байна.

3.Эмэгтэйн бэлэг эрхтэний бүтцийн өөрчлөлтөөс үүссэн үргүйдэл 10% эзэлдэг.

Мөн үүнээс гадна Дархлааны гаралтай үргүйдэл гэж байдаг бөгөөд энэ нь умайн хүзүүний салстад эр бэлгийн эсрэг эсрэг бие үүсч дархлалын урвал явагдаж цааш эр бэлгийн эс нэвтэрч чадахгүй байх

4.Дээрх хэлбэрүүдэд хамаарахгүй шалтгаан тодорхойгүй үргүйдэл тохиолдол 8 % эзэлдэг.

Оношлогоо:

Үргүйдэлтэй эмэгтэйг оношлохын тулд цогц шинжилгээ хийх шаардлагатай. ҮҮнд

-Сэтгэл санааны хэт цочрол байгаа эсэх

-Мэдрэл-халдвар хордлого байгаа эсэх

-Тархины гэмтэл зэргээс бэлгийн дааврыг зохицуулага алдагдах

-Шулуун гэдэсний халуун хэмжих

-Дурангийн мэс засал өндгөвчний гадаад байдлыг тодруулж харах

-Дааврын шинжилгээ хийх сарын тэмдгийн мөчлөгийн 3-5 дахь хоногт

-Эход сарын тэмдгийн мөчлөгийн 12,13 дахь өдрүүдэд өндгөвчинд үүсэх давамгайлсан фолликул тодорхойлох

Эмэгтэйн үргүйдэлд дээрх эмгэгүүдээс гадна тухайн эмэгтэйн амьдрал, ажлын нөхцөл, архи тамхины хэрэглээ нөлөө үзүүлдэг байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.