
Хүн ам шигүү суурьшсан Японд (1км²-334,5 хүн суурьшсан тооцоо байна) өргөн уудам нутгийг яагаад онголж хөндөөгүй болохыг гайхаж болно.
Энэ газар нутаг хүний хөл хүрээгүй эдүгээ 1000 жил болсон. Үүнийг Кофуны Кофун (古墳) хэмээн нэрлэх бөгөөд эртний хаадын онгон ажээ. Дээд хэлбэрийн кофун цоож хэлбэртэй түүний гадуур шуудуу ухаж усаар дүүргэсэн байна. Зарим нь хоёр давхар усан шуудуугаар хамгаалагдсан. Гарц хаалга гүүр байдаг. Гэвч энэ онгонд нэвтрэхийг Японы хуулиар хориглож, үндэсний зан заншилын дээд болгон хадгалсаар эдүгээ хүрсэн байна.
Их хаадыг онголсон ариун шарил ард тумэн, улсынхаа хувь заяатай холбоотой байдаг болохоор ямарч улс орон хаадынхаа шарилыг хендуулэхгуй гэж онголон тахиж шутэж байдаг. Богд хан уул нь Монголын төдийгүй дэлхийн анхны дархан цаазат газруудын нэг. 1294 онд гаргасан Монголын Их Юань улсын хууль цаазын 398 дугаар бүлэгт Богд хан уул, Отгонтэнгэр, Хан Хэнтий, Алтайн нүсэр даваа зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг дархан цаазтай болгож байжээ. XII-XIII зууны үед Ван хан Тоорил дархлан тахиж Хан уул хэмээн нэрлэсэн домог байдаг. 1778 онд Монголын сэхээтнүүдийн нэг сайд Юндэндоржийн санаачилгаар Богд хан уулыг дархан цаазтай болгож 1957, 1974, 1995 онуудад 41651 га талбайг дахин бататган дархалжээ.
Богд хаант улсын үед 1809 оноос Богдхан уулын 28 амыг цагдаатай болгож, нутаг дэвсгэрт нь орох зөвшөөрлийг Богд хаан гардан олгодог журамтай байжээ.
Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(202.9.46.101) 2020-05-23 19:56Муу хүн дээ
Хариулах
Зочин
(103.26.193.17) 2014-06-11 12:07ЗӨВ ШҮҮ
Хариулах