Цэцэрлэг, бага сургууль барих газруудыг чөлөөллөө

Twitter Print
2014 оны 06-р сар 11-нд 10:19 цагт
Мэдээний зураг,

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэг бага сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг “Бэрэн констракшн” ХХК гүйцэтгэж байгаа юм байна. Мөн Хан-уул дүүргийн 10,14,15, Сонгинохайрхан дүүргийн 24,25, Баянзүрх дүүргийн 19,23, Чингэлтэй дүүргийн 12,17, Сүхбаатар дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт баригдах бага сургууль цэцэрлэгийн барилгыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг зарласан байна. Уг ажил 2014 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн төсвийн  хөрөнгө оруулалтаар 16 бага сургууль, цэцэрлэгийн барилгыг барихад 35,2 тэрбум төгрөгийг баталсан аж. Үүнээс 10 барилга барих газрыг чөлөөлөх шаардлагатайгаас  өчигдрийн байдлаар 7 байршлын газрын асуудлыг газар эзэмшигч, өмчлөгчтэй тохиролцон шийдвэрлэсэн байна. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.