Цус өтгөрөлт гэж юу вэ?

Twitter Print
2023 оны 04-р сар 13-нд 10:31 цагт
Мэдээний зураг,

Цус өтгөрөлт гэж юу вэ? 

Цус өтгөрөх нь нэг талаас цусны зуурамтгай чанар ихсэх, нөгөө талаас цусны өөх тос , холестерин ихсэх үйл явц юм. Ихэвчлэн зуурамтгай чанар болон нягтралыг цус өтгөрөх гэж нэрлэдэг.

Жишээ нь: дулаан цаг агаарын нөхцөлд их хөлрөх, бие шингэний дутагдалд орох үед цусны гематокрит ихэссэнээс зовиур мэдэрч эхлэх ба энэ үед гемоглобин, цусны улаан эсүүд болон цусны бусад бүрэлдэхүүн хэсгүүдийн хэмжээ тогтвортой байдлаас хэлбэлзэнэ.

Цус өтгөрөх олон хүчин зүйл

-Чихрийн шижин

-Таргалалт

- Хорт хавдар

- Уургийн дутагдал

- Атеросклероз

- Амьдралын буруу хэв маяг

- Цусны өвчин

- Зүрхний мэс засал хийлгэж, хиймэл хавхлага тавиулах

- Аутоиммун өвчин

- Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл

Илэрч болох шинж тэмдгүүд:

- Толгой эргэх/өвдөх

- Арьс загатнах

- Эрч хүчгүй болох

- Амьсгалахад хүндрэл учрах

- Хараа муудах

- Цусны даралт ихсэх

Яагаад эрүүл мэндэд аюултай вэ?

Цус өтгөрөх нь вен болон артерийн судсанд цусны бүлэгнэл үүсгэж улмаар цусны урсгалд зогсонгошил бий болно.

Цус өтгөрснөөр уушгины эмболизм бий болдог. Цусны бүлэгнэл нь гол гол эрхтнүүдийн судсуудыг бөглөснөөр тухайн эрхтний цусан хангамж багасаж Зүрхний шигдээс, Тархины цус харвалт,Уушгины эмболи зэрэг амь насанд аюул учруулах эрсдэлийг дагуулдаг.

Цусыг хэрхэн шингэрүүлэх вэ?

Хэрвээ танд цус өтгөрөх шинж илэрвэл эрүүл амьдралын хэв маягт дадах /эрүүл хооллолт хөдөлгөөн/ болон цус цэвэршүүлэх эфферент эмчилгээ үр дүнгээ өгнө.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.