Иргэд амны хаалт зүүж, хоорондоо зай барих нь КОВИД-19 өвчний тархалтыг бууруулахад тустай болохыг баталжээ

Twitter Print
2020 оны 06-р сар 04-нд 10:21 цагт
Мэдээний зураг,

Иргэд амны хаалт зүүж, хоорондоо зай барих нь коронавирусын цар тахлыг бууруулахад тустай болохыг эрдэмтэд тогтоожээ. Судалгааны үр дүнд нэг давхар даавуун амны хаалт нь мэс заслын нэг удаагийн амны хаалтнаас үр дүн багатай, харин N95 шүүлтүүр бүхий амны хаалт нь коронавирусын халдварын эсрэг хамгийн үр дүнтэй нь тогтоогдсон болохыг анагаах ухааны Lancet сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд онцолжээ.

Иргэд хоорондоо 1 метрээс багагүй зай барих нь коронавирусын халдвар авах эрсдлийг бууруулдаг бол хоорондоо 2 метрийн зай барих нь бүр ч илүү үр дүнтэй болохыг тогтоосон байна. Амны хаалт зүүж, зай барих нь халдвараас сэргийлэх ч гараа тогтмол угааж, халдварын эсрэг бусад арга хэмжээнүүдийг авахаа иргэдийг мартахгүй байхыг эрдэмтэд анхааруулж байна. Нүдний шил болон нүдний хамгаалалтын шил зэрэг нь коронавирусын халдвар авах эрсдлийг мөн бууруулах ч халдвараас сэргийлэх дээрх арга хэмжээнүүд нь 100 хувь халдвараас хамгаална гэсэн баталгаа байхгүй гэдгийг эрдэмтэд онцолсон байна. КОВИД-19 өвчнийг үүсгэгч коронавирус нь анагаах ухааны салбарт шинэд тооцогдож байгаа учраас эрдэмтэд коронавирусээр үүсгэгддэг SARS, MERS зэрэг ханиадтай холбоотой хийгдсэн судалгаануудыг үндэслэн дүгнэлт гаргажээ. Эрдэмтдийн тогтоосноор амны хаалт зүүх нь халдварын эсрэг өндөр үр дүнтэй аж. Нөгөөтэйгүүр эрүүл мэндийн байгууллагууд амны хаалт зүүх тухай хоорондоо зөрчилдсөн мэдэгдлүүд гаргаад байгаа билээ.

ДЭМБ КОВИД-19 өвчтэй хүнийг асарч буй хүмүүс л амны хаалт зүүх нь зөв хэмээн мэдэгдсэн бол АНУ-ын Өвчнийг хянах, Өвчнөөс урьдчилан сэргийлэх төвөөс иргэдийг худалдаа үйлчилгээний төвөөр үйлчлүүлэхдээ амны хаалт эсвэл даавуун ороолт, алчуур зэргээр амаа хаахыг зөвлөж байгаа бол зарим улс орнуудад гадуур явахдаа амны хаалт тогтмол зүүх журам үйлчилж байна.

Эх сурвалж: Aljazeera

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.