Зөв амьсгал бол урт наслахын үндэс

Twitter Print
2021 оны 10-р сар 20-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

ЗӨВ АМЬСГАЛ-УРТ НАСЛАХ ҮНДЭС

Амьсгалаа авахдаа цээж хөдөлж байна уу? Эсхүл гэдэс, хэвлий хөдөлж байна уу? ажиглаарай. Хэрэв ингэж ажиглаж чадахгүй байгаа бол 1 гараа цээжин дээрээ, нөгөө гараа хэвлий дээрээ тавиад амьсгалахад цээж, хэвлийн аль нь хөдөлж байгааг мэдэж болно.

Цээж хөдөлж байвал буруу амьсгалж байнаа гэсэн үг шүү.

Ингэж амьсгалвал уушигныхаа 30 хувийг л ашиглаж байгаа юм.

Харин ХЭВЛИЙ хөдөлж байвал ЗӨВ АМЬСГАЛЖ байна.

ХЭВЛИЙ- гээрээ амьсгалах үед бид нар уушигныхаа 80 хувийг ашигладаг.

ЗӨВ АМЬСГАЛЖ сурснаар: Уушигны багтаамж 30 хувиас 80 хувь болж нэмэгдэнэ.

Зөв амьсгалан, удаан аажуухан амьсгалаа гаргаснаар амьсгалаараа биеэ хоргүйжүүлж байгаа юм. Хүчилтөрөгчөөр амьсгалан нүүрс хүчлийн хийг ялгаруулдаг.

  • Сэтгэл санаа амар амгалан болно.

  • Стресс багасана.

  • Даралт бууна.

  • Эрч хүч нэмэгдэнэ.

  • Булчин сулрана.

  • Стресс багасна.

  • Даралт бууна.

  • Зүрх судасны үйл ажиллагаа эрүүлжинэ.

  • Нойргүйдлээс ангижрана.

  • Анхаарал төвлөрөх чадвар нэмэгдэнэ.

Турах гээд байгаа хүмүүс урт гүнээсээ амьсгалвал өөх шатаж турах үйл явц явагдана гэх мэт олон ашиг тус байдаг шүү. Зөв амьсгалахдаа амьсгалаа хамраараа аваад амаараа гаргана.

Энэхүү амьсгалын дасгал нь бас нэгэн төрлийн Иогийг параяама гэдэг бясалгалын дасгал юм.

Бясалгал сонирхдог бол нэг удаад 18~20 удаа, амьсгал дээрээ төвлөрөн 3 сетээр хийхэд болно.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.