Витамин Д3 дутагдлын үед илрэх шинж тэмдэг

Twitter Print
2020 оны 12-р сар 22-нд 13:27 цагт
Мэдээний зураг,

Рахит-ricket

Витамин Д гэдсэнд кальцийн шимэгдэлдийг зохицуулж байдаг тул дутваас яс болон тулгуур эдтэй холбоотойгоор Та бидний сайн мэдэх дараах шинжүүд хүүхэд болон насанд хүрэгчдэд илрэнэ: Яс зөөлрөх, шүдний эмгэгүүд, булчингийн сулрал, ясны хугарал ихсэх, араг ясны хэлбэргүйдэл /данхар, том гавлын яс, гавлын яс зөөлрөх, майга хөл, сүүж аарцаг ясны гажиг, шувуун цээж, нурууны ясны гажиг/, өсөлт удаашрах, таталт, бугуйн ясны өргөсөлт болон бусад.

Халдварт өртөмтгий

Дархлааны эсүүдийн гадаргуу дээр витамин Д хүлээн авуур байдгийг илрүүлээд байгаа бөгөөд дархлааны эсүүдийг идэвхжүүлтэд чухал оролцоотой гэж үзэж байна. Хэрэв витамин Д хангалттай бус үед вирүс болон нянгийн халдвар биед ороход дархлааны эсүүдийн хамгаалах урвал сул бөгөөд ханиад томуу, чих хамар хоолой, уушиг, гэдэсний халдварт өвчинд өртөмтгий, эсэргүүцэх чадвар багасах магадлалтай.

Хавдар

Хүний биед ямар нэг хэмжээгээр хавдрын эсүүд тогтмол үүсч байдаг бөгөөд эрүүл дархлаатай хүнд эдгээр хавдрын эсийг устгаж байдаг. Хэрэв витамин Д дутагдалтай үед дархлааны эсүүдийн хавдар эсэргүүцэх чадвар суларснаас хавдараар өвчлөх магадлал өндөр.

Сэтгэл гутрал

Орчинд үед витамин Д-г витамин гэхээсээ илүү даавар гэж үздэг болсон. Зарим нэг судалгаанаас үзэхэд витамин Д нь мэдрэлийн зохицуулгад тодорхой хэмжээгээр оролцдог болохыг тогтоосон бөгөөд хангалттай бус хэмжээтэй үед контрол бүлэгт сэтгэл гутралын шинжүүд илүү хүчтэй илэрч байжээ. Наранд явсны дараа сэтгэл сэрэгдэг нь витамин Д-тэй ч холбоотой юм билүү.

Д витамины гайхамшиг | News.MN

Таргалалт

Миланы Их Сургуулийн шинэхэн судалгаагаар витамин Д дуталтай, илүүдэл жинтэй 400 хүмүүсийг хамарсан судалгаа хийжээ. Эдгээр хүмүүст жин хасах хоолны дэглэм бариулсан ба 3 бүлэг болгосон байна. Эхний бүлэг Д нэмэлтээр аваагүй, хоёрдох нь 10 000 нэгж Д, гуравдах нь 25 000 нэгж Д уусан байна. 6 сарын дараа Д витамин нэмэлтээр авсан 2 бүлэг нь нэгдүгээр бүлгээс 1,5-3 дахин илүү жин хассан байжээ. Энэ нь хэрэв та их таргалах хандлагатай бол таны цусандахь Д витамины хэмжээ бага байх өндөр магадлалтай.

Жирэмсний хордлого

Витамин Д хангалтгүй байх нь жирэмсэн үеийн чихрийн шижин болон жирэмсний хордлого болох олон шалтгаануудын нэг нь болдог байна. Эдгээр нь зөвхөн одоогоор анагаах ухаанд мэдэгдээд байгаа нь. Витамин Д-ийн ач холбогдол, үүрэг зохицуулгын тухай маш олон судалгааны ажил хийгдсээр байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.