Турах гэж байгаа бол хоол идэх хүслээ дарж сур

Twitter Print
2022 оны 03-р сар 08-нд 08:45 цагт
Мэдээний зураг,

ТУРАХ ГЭЖ БАЙГАА БОЛ ХООЛ ИДЭХ ХҮСЛЭЭ ДАРЖ СУРАХ

Зарим хүмүүс гэртээ байхдаа уйдаж эсвэл их стрессдсэн үедээ стрессээ тайлах гэж хоол иддэг зуршилтай болчихсон байдаг.

Энэ муу зуршлаа засаж жин хасаж эхлэхийн тулд доорх алхмуудыг хэрэгжүүлээд үзээрэй:

- Өлсөх юм бол улаан лооль, өргөст хэмх, лууван хүссэн хэмжээгээрээ идэж ходоодоо дүүрэг. Эдгээр ногоонууд хамгийн бага калор агуулдаг бөгөөд витамин амин дэм сайтай хүнсний ногоонууд юм.

- Хоол идэх үедээ нүүрс ус бага идэж сур.

- Цуйван идмээр болвол байцаагаар гурилаа орлуул

- Банш, хуушуур, бууз идвэл гурилыг нь битгий ид, оронд нь ногоо ид

- Хөдөлгөөн ихтэй үед хоол идэх дур буурдаг. Зүгээр суулгүй гадуур дотуур ажлуудаа амжуул эсвэл гэрээ цэвэрлэ. Энэ үед өлсөх мэдрэмж арилна, мөн хөдөлгөөн ихтэй байснаар өөхөө ч хайлуулна.

- Дор хаяж 7 цаг унт. Эртхэн орондоо ороод утсаа оролдолгүй ном уншаад ч юмуу аль болох эртхэн амар. Унтаж байхад бие амарч бодисын солилцоо тэнцвэржинэ.

- Өлсөх, хоол идэх дур төрөх хоёрыг ялгаж сур. Хүн хоол идэхгүй олон хоног амьд байж чаддаг.

- Давс, сахар, тос бага хэрэглэ, эдгээр зүйлс хоол идэх дуршлыг улам нэмэгдүүлдэг.

Доктор Билгүүн

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.