Олимпийн алт, мөнгө, хүрэл медаль ямар орцтой вэ

Twitter Print
2022 оны 10-р сар 12-нд 13:57 цагт
Мэдээний зураг,

Олимпийн алтан медаль:

Хамгийн сүүлчийн цэвэр алтан медалийг 1912 оны Стокгольмд болсон Олимпийн наадам дээр тамирчдад зүүж өгсөн байна. Одоогийн үнийн дүнгээр түүний үнэ 22 мянган долларт хүрнэ.

Түүнээс хойш Олон улсын олимпийн хорооны стандартын дагуу алтан медалийг цэвэр мөнгөөр хийж, шар алтаар бүрсэн байдаг. 

• Алтан медалийг үйлдвэрлэхэд хамгийн багадаа 6 гр шижир алт (алтны сорьц 99.9%), үлдсэн 494 гр нь 92.5% цэвэр металл агуулсан ариутгасан мөнгө ордог байна.

• Хоёрдугаар байрт олгодог мөнгөн медаль, 500 грамм цэвэр мөнгөнөөс бүрддэг.

• Олимпийн хүрэл шагналд 475 грамм зэс (95%), 25 грамм цайр (5%) ордог байна.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.