
"Токио-2020" Олимпийн жилийн эхний тэмцээн болох европын цуврал тэмцээн 2020.01. 21-26-ны ХБНГУ-д зохион байгуулагдаж байна.
Энэхүү тэмцээн нь хамгийн олон буудагчид оролцож, хамгийн өндөр оноог онодог, жил бүр зохиогддог нэр хүндтэй том тэмцээн юм. Н and N CUP тэмцээнд үндэсний шигшээ багийн тамирчин Э. ДАВААХҮҮ, О. ЕСҮГЭН, Н. БАЯРАА, Ш. ЭРДЭМБИЛЭГ дасгалжуулагч Ж. Ганхуяг нар оролцож байна. Тэмцээн Хийн бууны төрлөөр 2 удаа буудаж аваргаа тодруулдаг. Тэмцээн өнөөдөр холимог багийн төрлөөр үргэлжилнэ.
Тэмцээний дүн:
10 м-ийн хийн гар бууны дасгалд: ОУХМ Э.Даваахүү 1-р тэмцээн 576 2-р тэмцээн 582, Финал 218.1 ХҮРЭЛ медаль,
10м-ийн хийн урт бууны дасгалд: ОУХМ О.Есүгэн 1-р тэмцээн 628.2 2-р тэмцээн 629.8 ОУХМ Н.Баяраа 1-р тэмцээн 623.5 2-р тэмцээн 628.9 ОУХМ Ш.Эрдэмбилэг 1-р тэмцээн 605.3 2-р тэмцээн 597.0 тус тус онолоо.
Олимпийн жилийн эхний тэмцээнээ амжилттай эхлүүлж байгаа баг тамирчиддаа баяр хүргээд улам их амжилт хүсье.
Эх сурвалж: Монголын буудлагын спортын холбоо
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.