2014 оны 06-р сар 10-нд 12:26 цагт

Баганатай бүжиглэх нь зөвхөн туранхайчууд л хийдэг юм биш

Britain's Got Talent шоуны оролцогч Emma Haslam бол 18 размерийн хувцас өмсдөг, 27 настай ээж. Тэрээр биеийн галбир гайхуулсан баганатай бүжиглэх урлаг бол зөвхөн туранхай, залуухан охид эмэгтэйчүүдийн сонирхдог зүйл биш. Бүх насны, ямар ч хэв галбиртай эмэгтэйчүүд хичээллэж болно гэдгийг махлаг охидууд эмэгтэйчүүдэд урам өгөх зорилгоор үзүүллээ гэж хэлсэн нь шүүгчдэд их таалагдсан юм. 

Түүнийг гарч ирэхэд юу л үзэх бол доо гэж айсан царайтай байсан шүүгчид үзүүлбэрийн явцад инээмсэглэж, тэр байгугай дуу нэгтэй дараагийн шатанд тэнцүүлсэн юм.   

Тэрээр бүх насныханд зориулж баганатай бүжиглэж сурах хичээл заадаг юм байна. Түүний энэ үзүүлбэрийг нийтийн сүлжээнд тавьсанаас хойш олон мянган хүн үзэж, өөрөө ч тэмцээний сүүлийн шатанд үлдэж байсан нь махлаг эмэгтэйчүүдэд зориулсан загварын хувцас хийдгээрээ алдартай Yours Clothing компанид загвар өмсөгчөөр уригдахад хүргэсэн билээ гэж the Daily Mail сонинд бичжээ.

Ц.Мөнхбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.