Котто есдүгээр үед хүнд цохилтоор ялалт байгууллаа

Twitter Print
2014 оны 06-р сар 10-нд 11:51 цагт
Мэдээний зураг,

Мэргэжлийн боксын WBC ангилалын дунд жингийн дэлхийн аваргын бүсийн төлөөх шийдвэрлэх тоглолт Нью-Йорк хотод боллоо. Энэ удаа Серхио Мартинес, Мигель Котто нар есөн үеийн турш тулалдаж Пуэрто-Рикогийн тамирчин ялалт байгууллаа. Өдгөө 39 настай Аргентины тулаанч С.Мартинес мэргэжлийн бокст 56 тулаан хийж 51 ялалт байгуулсан. Мөн 3 ялагдаж, 2 тэнцсэн байна. Харин Пуэрто-Рикогийн М.Котто 43 тулаан хийж 39 ялжээ. Үүнээс 32 тоглолтонд хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авсан. Харин 4 удаа ялагдал хүлээсэн юм.

АНУ-д болсон энэ удаагийн тулааныг 10000 гаруй үзэгч сонирхсон байна. Эхний хэдэн үед хоёр тамирчин тэнцүү өрсөлдөж байсан ч Коттогийн хоёр дараалсан хүнд цохилт байндаа тусч ялалт авлаа.

Тоглолтын дараа Мигель Котто сэтгүүлч нарт хэлэхдээ “Өнөөдөр миний амьдралын хамгийн гайхалтай мөчүүдийн нэг байлаа. Маш хүнд тулаанд ялалт байгуулсандаа өөртөө ч итгэхгүй байна. Бэлтгэлээ сайн хийсэн нь ялах үндэс болсон. Серхио чи бол шилдэг тулаанч шүү” гэсэн юм.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.