АТГ-ын шинэ томилгоо

Twitter Print
2014 оны 06-р сар 10-нд 10:47 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 62 дугаар зарлигаар шинэчлэн байгуулагдсан АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл энэ сарын 4-нд анхны хурлаа хийжээ. Хурлаар зөвлөлийн дотоод зохион байгуулалтын асуудал, үйл ажиллагааны зарчим болон ойрын үед хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар хэлэлцсэн байна. Үйл ажиллагааны журмын дагуу ОНЗ-ийн гишүүд нь дотроосоо даргаа сонгох ба гурван дэд зөвлөлд хуваагдан үйл ажиллагаа явуулах ёстой аж. Ингээд уг зөвлөлийн даргаар Л.Төр-Од, Бодлогын дэд зөвлөлийн ахлагчаар П.Эрдэнэжаргал, Олон нийтийн харилцааны дэд зөвлөлийн ахлагчаар Д.Цэрэнжав нар тус тус сонгогджээ.

Харин Хүний эрх-үйл ажиллагааны Дэд зөвлөлийн ахлагчийг дараагийн хурлаар сонгохоор төлөвлөсөн байна. Олон нийтийн зөвлөл нь бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилго, зорилтуудаа тодорхойлох, зөвлөлийн болон дэд зөвлөлүүдийн 2014 онд хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж энэ сард багтаан батлахаар тохиролцсон аж. 

Х.Эрдэнэсолонго

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.