Эрүүл хэл цайвар улаан өнгөтэй

Twitter Print
2021 оны 06-р сар 03-нд 16:43 цагт
Мэдээний зураг,

Эрүүл хүний хэл цайвар улаан өнгөтэй, зөөлөн, чийглэг, бага зэрэг нимгэн цайвар өнгөртэй, хөдөлгөөн нь саадгүй, хэлээ гаргаж ирээд эргүүлээд татаж чаддаг байвал эрүүл хэл гэж үзнэ. Хүн өөрийнхөө хэлийг хараад дотор эрхтэнээ хянах боломжтой.

Хамгийн эхлээд хэлний өнгийг анзаарах хэрэгтэй. Эрүүл хэл цайвар улаан өнгөтэй гэсэн шүү дээ.

Тэгвэл хэт цайвар байвал хүйтэн давамгайлсан өвчтэй, хэт улаан болж, хуурайшиж хатсан бол дотор халуун, архаг хүнд өвчин байх магадлалтай.

Хэлэн дээр тогтсон өнгөр зузаарч тавхайгаад, хуссан ч арилахгүй, амт мэдэгдэхээ болиод эхэлвэл хоолны шингэц муу байна гэсэн үг.

Өнгөр нь ихсэж, өнгө нь өөрчлөгдөж, дугуйрсан, ховхроод уначихсан юм шиг толбо үүссэн байвал ходоодны үйл ажиллагааг анхаарах шаардлагатай.

Хэлний ирмэг хэсгээр шүдний ором тогтсон байвал хаван ихтэйн шинж.

Төрөлхийн ан цавтай, хагарсан хэлтэй хүмүүс байдаг ч хэвийн байж байгаад хагарсан бол тухайн хүн дотор халуун ихтэй, шингэн дутагдсан, чийглэгийн хэмжээ багассан байна гэсэн үг.

Эдгээр шинж тэмдэг илэрсэн бол, мөн хэлний хөхлөг томроод улаан цусан толбо үүсвэл, хэл амандаа багтахгүй томроод, эсвэл нимгэрээд жижгэрч байвал эмчид хандах хэрэгтэй.

УАУ-ы их эмч Н.Сайнбуян

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.