
-Бөхийн холбоог нь татан буулгаад өргөөг нь циркчиддээ өгье-
Энэ цагаан сараар бөхчүүд барилдахгүй гэж мэдэгдэл хийлээ. Ашгүй дээ, нэг ч гэсэн бухимдлаасаа салах нь. Эмч, багш, нийтийн тээврийнхэн ажил хаясан бол ойлгож болно. Учир нь тэд хүнд (нийгэмд) хэрэгтэй юм хийж байна. Харин дүрэмгүй, ёс зүйгүй, үзэгчээ огт хүндэлдэггүй, бүр ядахад үнэн, уран хурц барилдаангүй ийм зовлогонуудын ноцолдооныг үзсэн ч яалаа, байсан ч яалаа.
Ер нь жил бүр наадмын бөх үзэх бүрт урам хугарч, нэг тийм доромжлуулсан юм шиг санагдах болсоор удаж байна. Битүү найраа, хэдэн хөлстэй бөх мөнгөтэй л ноцолдоод байна. Манай ядаж байгаа эдийн засагт хамгийн хэрэггүй, огт тус нэмэргүй улс бол энэ их олон, гүзээтэй монгол бөх мөн. Лам нарын дараа орох нийгмийн хамгийн бэртэгчин, хамгийн увайгүй сувьдаг анги давхарга бол энэ бөхчингүүд шүү. Яагаад гэж үү? Баялаг огт бүтээхгүй, ажил хийхгүй, татвар төлөхгүй.
Бөх нэртэй том цүнх үүрч монгол дээл өмссөн бүхэн нэг, нэг мөнгөтэй компаниар бэлэн тэжээлгээд хэвтэж байна. Төрийн байгууллагад данстай нь хурандаа цолтой шүү. Архи ууна. Замын цагдаа зодно. Рекет хийнэ. Хаана газрын маргаан болно, тэнд цамцны захаа босгосон хэдэн бүдүүн бөх зогсч байна. Сонгуулиар нам намын бөгс долоож гүйнэ. Яацарсан ч улс юм дээ. Ядаж барилдах ажлаа сайн хийхгүй юм. Тахимаа өгөхгүй. “Би оочоогүй, унаагүй” гээд түмэн амьтны нүдэн дээр орилж бархираад хэвтчихнэ. Зүлэг ногоон дэвжээн дээрээ зодолдож нүдэлдээд нэгнээ алах шулахаа шахна.
Арай л хутга барьж дайрахгүй юм даа. Завьждах, нугаслах зэрэг мэх тренд боллоо. За, сүүлийн хэдэн жил бол бөх гэхээр л бөөлжис цутгатал хэрүүл хийлээ. Цаг цөвүүн болоход чивтэй чавганц үзнэ гэсэн бошго байдаг юм гэсэн. Үнэн байх. Тэр чивтэй чавганц гээч нь монгол бөхөд шүглэсэн бололтой. Талцаж байгаад хэрүүлийн бузар болвол болохоор хэрэлдлээ дээ. Юун хийморь, лундаа мундаа, баяр наадмын манлай, үнэн хүчит, харьшгүй цаашаа зүгээр... Одоо тэгээд барилдахаа больж байгаа юм байна. Ашгүй, ашгүй. Угаасаа жудаг ярьсан энэ жудаггүй хүмүүсээс монголын нийгэм залхаж байна.
Ямар бөх, хэнд хандив тусламж өргөв. Ганц ширхэг мод тарилаа, ядарсан зүдэрсэн, өвдөж зовсонд ингэж тэгж тусалсан бөх гэж сонсов уу. Мэдэхгүй юм. Ундармаа гэж жүжигчин эмэгтэй төрөх эмнэлэг тохижуулжээ л гэнэ. Улсын ямар сайн бөх аль эмнэлгийн ханан дээр өөрийн хөрөнгөөр ганц лааз будаг нялав аа. Байхгүй. Өвөрмонголоос нэг аварга нь хэдэн зуун саяын шагнал авлаа л гэсэн. Хэнд, ямар хандив, тусламж, дэмжлэг үзүүлэв.
Монгол бөхийн томчууд нь дэлхийн бусад улс орны тамирчид, соёл урлагийн зүтгэлтнүүд шиг нийгмийн хариуцлагаа яаж ухамсарлаж байгаа юм. Зүгээр л авах, идэхийн бөөн хар шунал. Одоо энэ Үндэсний бөхийн холбооны хэрүүл нь ч гэсэн алсуураа явж явж тэр Бөхийн өргөөг авах гэсэн жалга довны шунал л юм билээ. Өнөөдөр монгол бөх гээч нь ёс суртахуун, бөхийн хөгжил, утга агуулгын хувьд уналтынхаа хамгийн доод цэгт хүрээд байна.
Хамгийн аюултай нь тэд хэзээ ч энэ байдлаа хүлээн зөвшөөрөхгүй, ойлгон ухамсарлах, шинэчлэгдэн зохион байгуулагдах чадамжгүй болох нь илт байна. Тиймээс яг энэ үед нь улс тэднээс салах хэрэгтэй. Яаж гэж үү? Бид тэднийг, нийгмийн эдгээр шимэгчдийг тэжээхээ болино гэсэн үг. Тиймээс, надад нэг санал байна. Одоо энэ хэрүүл хийгээд байгаа хоёр холбоог шүүхийн шийдвэрээр татан буулгая. Бөхийн өргөөг төр хурааж авах хэрэгтэй. Тэгээд бас нэг бөх нь байрыг нь авчихсан монгол циркчдээ орох оронтой болгоё. Өнөөдөр монголын нэрийг дэлхийд тахалж байгаа энэ салбар төвлөрсөн байр болон төрийн дэмжлэггүйгээс болоод устаж мэдэхээр боллоо. Цөөн, сэтгэлтэй хэдхэн хүний нуруун дээр л монголын цирк одоохондоо оршин тогтнож байна. Монгол бөхийн өргөө бол яг тайзны хувьд хуучин циркээс хамаагүй том, бэлтгэл сургуулилт, тоглолт хийхэд хамгийн тохиромжтой цогцолбор.
Угаасаа энэ өргөө монголын ард түмний хандив тусламжаар боссон байшин. Тиймээс төр нь мэдээд улсад хэрэгтэй, ашигтай салбараа өөд нь татаж яагаад болохгүй гэж? Энэ удаад эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашья. Эзэн гэдэгт төр болон хандив өргөсөн ард иргэдийг хэлж байна. Мөн баяр наадмын хуульдаа өөрчлөлт оруулаад бөхийн цолыг заавал Ерөнхийлөгчийн зарлигаар биш шинээр эмхлэгдсэн төрийн бус байгууллага нь шийдвэрээ гаргаад олгоод явахад л болно. Яахав Ерөнхийлөгч медалийг нь зүүгээд өгдөг л юм байгаа биз.
Тэгэхгүй бол түрүү бөхийн шээс болгон дээр Монгол төрийн тэргүүний зарлиг хүчин төгөлдөр байх эсэх нь шийдэгддэг болчих гээд байна аа. Бусад спортын болон бөхийн төрлүүдээс үндэсний бөхийг ийнхүү хуульчлан онцгойлон авч үзэх ямар шаардлага, шалтгаан байгаа юм бэ. Юм ховор, үзэж харах юмгүй хуучны цагт бол бөх хамгийн сайн сайхан зүйл байжээ. Хүү төрвөл бөх болоорой ч гэдэг байж. Харин одоо ямар ч эцэг эх хүүдээ хэл сайн сураарай, мэдлэгтэй болоорой л гэж хүснэ.
Ингэхэд ер нь монгол бөх яг спорт мөн үү? Гадагшаа энэ төрлөөрөө тэмцээн уралдаанд явахгүй. Тогтмол барилдахгүй. Бүх спорт чансаатай. Тийм хатуу зэрэглэл монгол бөхөд байхгүй. Байсан ч тэр нь хэлбэрийн төдий. Бүтэн жил нэг ч тэмцээнд орохгүй, бэлтгэл хийхгүй яваад байж болно. Монгол бөх ганцхан удаа хэзээ ч юм гаргасан амжилтаараа насан турш эрэмбэлэгдэнэ. Жингийн болон насны ангилал байхгүй.
Тэгэхээр спорт гэхээсээ илүү зугаа цэнгэл юм биш үү дээ. Бод л доо, дэлхийн чансааг 48, 57-кг д тэргүүлж байсан гавьяат М.Уранцэцэг, Д.Сумьяа нар нэг жил огт барилдахгүйгээр айраг тараг, цолны найр хэсээд явахад дараагийн амжилт байтугай татами дээр дахиж гарах уу үгүй юү гэдгээ шийдэх болно. Гэтэл монгол бөхөд болохоор бусад спортод мөрддөг хатуу дүрэм журам бүгд эсрэгээрээ байна шүү. Жилд барилдах нормыг нь дүрмээр тогтоогоод өгөхөөр “Наадахыг чинь настай хүн биелүүлэхэд хэцүү” гээд шилээ шөргөөх аварга байх. Сайхан, сайхан. Тэгэхээр найраа, хэрүүлийн бузар, допингийн маргаан нь дийлдэхгүй байгаа энэ монгол бөх гээчийг эмхэлж цэгцлэх цаг нь болжээ.
Б.ЭРДЭНЭСОЛОНГО
Зочин
(66.181.179.151) 2020-02-01 14:43ямар тэнэг мал ийм юм бичдэг байнаа. Олон зуун жилийн түүхтэй үндэсний бөх чинь манай улсын тусгаар тогтнолын нэгэн илэрхийлэл ш дээ
Хариулах
London
(90.255.48.178) 2020-01-31 07:49Yamarch ajilgui mahan tolgoinuud
Хариулах
Зочин
(172.58.23.211) 2020-01-30 17:25Uzehgui baih heregtei.
Хариулах
baatar
(66.181.182.156) 2020-01-30 11:20Бѳхчүүд минь ээ, ингэтлээ нэр хүндээ алдах гэж. Та нарыг хүндэлдэг, хайралдаг, та нараар бахархдаг байлаа.Энэ хүмүүсийн бичиж байгааг уншаад та нарыг ѳмѳѳрѳх ѳмгѳѳлѳх учир утга алга. Ингэтлээ ялзрах гэж.Хичнээн сайхан залуу хүчтэнүүд гарч ирж байна. Их сайхан барилдаан үзнэ гэж бодсоор ирсэн маш олон үзэгчид сонирхогчид байгаа. Нэг л биш дээ. Хэдхэн атаархсан жѳтѳѳрхсѳн,айж хулчийсан нѳхѳд залуусыг уруу татаад байх болж, допинг л гэдэг болж, давсан нь допингчин болж унасан нь Санжаадамбатангуудыг дагаад арчаагүйтэх болж, Үндэсний урлаг юм шүү дээ.Хэдэн мянган жил барилдаад л цолоо хүртээд явсаар ирсэн бѳхчүүд байлаа. Барилдахгүй байна гээд хэн ч та нарыг үгүйлэхгүй ээ. Наад бѳндгѳр чинь үс ургуулах л үүрэгтэй гэж бодоогүй биз. Сайн бодоорой гэж хүсэе.
Хариулах
Зочин
(66.181.184.145) 2020-01-29 16:32Kkkkk ene buhen oorsdoo l buruutai
Хариулах
Аса цирк улсын өмч
(202.21.99.226) 2020-01-28 18:07Циркийн байрыг нэг шуналын хүүдий Асад алдчаад нөгөө байрыг циркэд өгнө гэж байх уу.Өөр хэрэгтэй зүйл хийх салбарт өгүүл таарна.
Хариулах
Lilac
(95.223.116.12) 2020-01-28 03:34Бөх шиг хэрэггүй хүмүүс энэ нийгэмд алга хийж бүтээж гийгүүлсэн юмгүй бөх үзсэнгүй гээд үхэхгүй нь лавтай тэрэнд орохнээ боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулсан нь хавьгүй дээр шүү
Хариулах
Зочин
(211.36.159.39) 2020-01-27 19:24Түүхийн өв соёлыг ингэж үгүйсгэж болохгүй шүү
Хариулах
зочин
(202.179.24.172) 2020-01-27 15:45Тийм шүү. хуучин бөр үздэг л байлаа. одоо сонирхол татахаа больсон. Нэг л пээдгэр пээдгэр гэдэснүүд. Янз бүрийн муу муухай юманд орооцолдоно
Хариулах
Zochin
(202.21.109.118) 2020-01-27 12:50Yg unen buh hun gj judaggui uivaagui heruulch mungu yrisan he den tsuvdainuud bdg boljee
Хариулах
Зочин
(43.250.126.130) 2020-01-27 11:24яг үнэн. Бөх лам бөө нар шиг хэрэггүй улс монголд алга. Эд нар юу бүтээв. Улсад татвар төлөх үү үгүй. Үнэнийг бичжээ.
Хариулах
Зочин
(43.242.243.109) 2020-01-27 10:39бөхчүүд нэр хүнд үндэснии спорт жудаг ярихаа зогсоо муу бүхэнии үндэс болжээ
Хариулах
Жаргалсайхан.
(202.9.40.48) 2020-01-27 10:03Ёстой хэрэггүй юм гэгч чинь энэ бөх шүү дээ. Татан буулгаад байр савыг нь хэрэгтэй юм хийдэг нийгэмд өгөөжтэй салбарт шилжүүлэх хэрэгтэй.
Хариулах
Зочин
(139.5.219.160) 2020-01-27 00:16Ямарч хэрэггүй гарууд
Хариулах
Бөхчин биш
(59.153.114.92) 2020-01-26 23:12Үнэн шүү...хамгийн хэрэггүй,хамгийн арчаагүй юмнууд л бөхөнцөрүүд байна
Хариулах
Зочин
(64.119.20.40) 2020-01-26 19:13Unen hereggui garuud
Хариулах
Зочин
(66.181.190.69) 2020-01-26 17:23Бөхийн өргөөг монголын ард түмний хандиваар барьсан. Тиймээс хэн гэдэг ямар цол зэрэгтэы бөх ч бай баян мөнгөтэй хэн нэгэн шуналтны гарт очих ёсгүй. Энэ өргөө ард түмний минь өмч хэнч халдашгүй өргөө юм шүү.
Хариулах
Зочин
(66.181.177.221) 2020-01-26 17:15Энд эмзэглэх зүйл алга. Бөхчүүд уншаад уурлаж гонсойх биш бас санаа аваасай.
Хариулах
Зочин
(139.5.216.59) 2020-01-26 21:28Хахаха дийлэнхи нь уншиж бичиж чаддаггүй юм шиг байна лээ. Ядаж галиглаж чаддаг нь нөгөөдүүлдээ уншиж өгөх байгаа?!.
Хариулах
Ккккк
(59.153.114.92) 2020-01-26 23:13Хахаха яг яг
Хариулах
Анхбаяр
(66.181.161.25) 2020-01-26 14:27Гашуун ч гэсэн бас бодууштай л зүйл бичиж. Уул нь монгол гэсэн улс байсан цагт монгол бөх байх л ёстой. Бөхчүүд маань нэгийг бодно биз ээ. Үг гашуун ч явдалд тустай. Эм гашуун ч өвчинд тустай гэдэг байх аа. Бөхийн хийморь өөдөө байг. Хурай хурай.
Хариулах
Улаангом
(66.181.187.203) 2020-01-26 12:40Бох яахав ээ маскаа зуу. Бохчууд ч маскаа зуу
Хариулах
Зочин
(103.26.193.13) 2020-01-26 12:29Бөхчүүджжр Бид дутахгүй
Хариулах
Зочин
(43.242.243.72) 2020-01-26 12:11Цирк бас хэрэгтэй юм уу?
Хариулах
Зочин
(202.131.254.170) 2020-01-26 10:15Hooson tolgoilson alialagch nar
Хариулах
Лайла
(59.153.114.92) 2020-01-26 23:14Тхх
Хариулах
Зочин
(103.26.193.56) 2020-01-26 12:59Уучлаарай би санаандгүй дислайк дарчлаа устгагдадгүй кк ёстой хэрэгцээгүй биеэ тоосон бүдүүлэг амьтад
Хариулах