Хазайшгүй ёс заншил

Twitter Print
2020 оны 01-р сар 26-нд 11:47 цагт
Мэдээний зураг,

Хүн ёс дагадаг, нохой яс дагадаг гэсэн монгол цэцэн үг бий. Үнэхээр ч аливаа улс үндэстэнд дагаж мөрдөг ёс заншил байна. Өчигдөр дорно дахины ард түмний хаврын сар эхэлж шинэлж эхлэв.

Монгол улс дорно дахинд хамаардагч гэлээ бөмбөрцгийн хойт хүйтэн туйлд ойрхон, эрс тэс уур амьсгалтай тусгаар орон. Тиймээс Монголын хавар өмнө зүгийн халуун дулаан орныхтой давхцах аргагүй. Монголын ихэнх нутаг одоо цасанд даруулаастай, өдөр олигтой тавиагүй, биднийг хооллуулагч малчдын сэтгэл түгшүүртэй байна. Одоохондоо гүлгэрсэн ч хэд хоногийн дараа цасаар шуурч хүйтрэхийг хэн ч үл мэднэ.

Харин сарын дараа хавар эхлэхэд өдөр ихээхэн уртсаж, цас урьшин нимгэрч малчдын сэтгэл тэнийсэн үед золгоно. Цас орж хүйтэрлээ ч олон хоног үргэлжлэхгүй тэгэсгээд дулаарах үе. Улаанбаатарт зарим айл өчигдөр золгосон бололтой, бууз, мах архи дарс өрж зассан баялаг ширээнийхээ зургийг цахим сүлжээнд тавьсан байна билээ. Тэр бол урд зүгийн гаралтай цөөн айл шинэлж буй байхаа. Тэднийг нүд үзүүрлэх хэрэггүй. Тэд бол өөрийнхөө үндэстний ёс заншлыг дагасан үйлдэл юм.

Учирлавал манай монголчууд дэлхийн улс болгонд ажиллаж сурч амьдарч буй.

Тэд хоёрдугаар сарын 24-нд золгож монгол үндэстнийхээ Цагаан сарын шинийн нэгний баярыг ёслон тэмдэглэнэ байх аа. Монгол үндэстэн гэдгээ амьхандаа мэдэрч баярлана. Хөөрхийс, Улаанбаатарт буй урд зүгийн зарим үндэстэн дэлхийд тархсан монголчуудтай минь ялгаа юу байх вэ. Тэд өөрсдийн үндэстнийхээ ёс заншлыг хадгалах гээд оролдож байна.

С.Товуудорж 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.