Цагаан будааны шүүсийг гоо сайханд хэрэглэх нь

Twitter Print
2021 оны 06-р сар 09-нд 08:37 цагт
Мэдээний зураг,

Цагаан будааны шүүсийг гоо сайхандаа хэргэлэх 4 давуу тал

Цагаан будааг зөвхөн хоол хүнсэнд ашиглахаас гадна цагаан будааны шүүсийг олон зууны туршид Азийн гоо сайхны гол орц болгон ашиглаж ирсэн. Цагаан будааны шүүс нь арьсны өнгөлөг байлгах нууц бөгөөд гэрэлтсэн, толигор эрүүл арьстай байхад тань туслах тэжээллэг чанарыг өөртөө агуулдаг.

Үсээ угаасны дараа цагаан будааны шүүс үсэндээ түрхсэнээр үс тань эрүүл бас гялалзсан болохоос гадна үсний ургалтанд маш сайн нөлөө үзүүлнэ.

Наранд түлэгдсэн арьсны үрэвсэл, улайлтыг багасгахад тусалдаг. Арьсны наранд түлэгдсэн хэсэгт цагаан будааны шүүсийг хөвөнд шингээн тавьснаар арьсны улайлт, зовиурыг багасгаж тайвшруулах, нөхөн төлжүүлэхэд тань тусална.

Цагаан будаа нь антиоксидантаар баялаг тул арьсны уян хатан чанарыг хадгалж хөгшрөлийг удаашруулна.

Цардуултай будааны шүүсийг тоник болгон хэрэглэснээр тослог арьсны нүхжилтийг агшаах бөгөөд хөвөнд шингээн нүхжилт ихтэй хэсэгтээ жин тавьж болно.

Цагаан будааны шүүс хэрхэн бэлтгэх зааврыг танилцуулъя.

Цагаан будааны шүүс бэлтгэх олон арга байдаг бөгөөд буцалгаж бэлтгэсэн цагаан будааны шүүсийг тоник болгон ашиглах, арьсанд шууд хэрэглэхэд нэн тохиромжтой.

1 жижиг аяга цагаан будааг усаар сайтар угааж бэлтгэнэ

Бэлтгэсэн цагаан будаан дээрээ 4 аяга ус буюу будаа агшаах үед хийдэг уснаас 2 дахин их хэмжээтэй ус хийнэ

10-15 минут зөөлөн галаар буцалгана

Буцалгаж бэлтгэсэн будааг уснаас нь шүүж авч өрөөний температурт хөргөнө

Ингээд гоо сайхан байхад тань туслах, олон төрлийн ид шидтэй цагаан будааны шүүс бэлэн болно.

Цагаан будааны тоник хийх жорыг танилцуулж байна. Химийн орц найрлагагүй бүтээгдэхүүн хэрэглэж гоо сайхан байдлаа хадгалаарай.

Цагаан будааны тоник нь арьсыг чангалах, нүхжилт болон арьсны балансийн тэнцвэржүүлэх үүрэгтэй. Лаванда цэцгийн эфирийн тос агуулсан учир арьсыг тайвшруулах, мөн витамин амин дэмийг таны арьсанд өгөх болно.

Орц:

-Цагаан бцдааны шүүс 1/4 аяга

-Зуун наст 1-2 цайны халбага

-Лаванда цэцгийн эфирийн тос 5-10 дусал

Хийх арга:

Жоруудыг саванд хийж сайтар хутган хөргөгчинд хадгална. Арьсаа сайтар угааж цэвэрлэсний дараа хөвөнд тоникоо шингээн арчих эсвэл түрхэж шингээх маягаар хэрэглэж болно. Үүний дараа тэжээлийн тос болон бусад бүтээгдэхүүнээ хэрэглэнэ.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.