Зөөлхөн, хөвсгөр, амттай “загасан” талх хийх жор

Twitter Print
2020 оны 04-р сар 05-нд 12:13 цагт
Мэдээний зураг,

Амттайхан хөвсгөр талхны жорыг өнөөдөр та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. Өглөө бүр дэлгүүрээс талх худалдан авахын оронд өөрөө бэлтгээд, үүнийгээ хайртай гэр бүлийнхэндээ өгч, амттайхан идэж байгааг нь харах сайхан биш гэж үү? Ингээд хамтдаа талхныхаа орц болон хийх аргатай танилцъя.

Орц:

Гурил – 250 гр

Хөөлгөгч – 6 гр

Давс – 4 гр

Масло – 30 гр

Сүү – 100 мл

Ус – 50 мл

Хийх арга: Бүх хуурай орцоо хольж, дээр нь масло, сүү болон усаа хийж зуурна. Зуурсан гурилаа 90 минут дулаан газар тавьж, амраах хэрэгтэй. Амраасан гурилаа авч, 5 тэнцүү хэсэгт хуваагаарай. Үүнийгээ гонзгой дугуй хэлбэртэй болгож бэлтгэнэ. Гурилаа тосолсон шарах шүүгээний тавцан дээр тавьж, ахин 30 минут амраана.

Дараа нь 1 ширхэг өндөг болон багахан сүүг хольж хутгаад, үүнийгээ гурил дээрээ тарааж түрхээрэй. Ингээд гурилаа 180 хэмд 20-30 минут жигнэснээр, амттай талх бэлэн болох юм.

амтат талх зурган илэрцүүд

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.