
МАН-ын бүлэг хуралдаж Н.Номтойбаярыг УИХ дахь бүлгийн дэд даргаар томиллоо. Тус намын бүлгийн дарга С.Бямбацогт өмнө нь дэд даргын ажлыг хашиж байсан бөгөөд түүнийг албан тушаал дэвшснээс хойш Д.Оюунхорол гишүүн ганцаараа энэ ажлыг хийж байсан юм. Харин энэ удаа Н.Номтойбаярыг бүлгийн дэд даргаар томилох болсноор тус бүлэг хуучнаараа хоёр дэд ахлагчтай ажиллах болж байна. Өнөөдөр үдээс хойш МАН-ын бүлэг хуралдаж удирдах зөвлөлийн саналын дагуу санал хураалт явуулсан байна.
Энэ үеэр бусад гишүүдээс бүлгийн дэд даргын өрсөлдөөнд оролцоогүй учраас түүнийг үүрэгт ажилд нь томилжээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.