Кёкүшюзан Д.Батбаярын хүү дуучин болжээ

Twitter Print
2019 оны 10-р сар 13-нд 17:28 цагт
Мэдээний зураг,

Кёкүшюзан Д.Батбаярын хүү BABU гэх нэрээр хип хоп, трэп урсгалаар уран бүтээл хийж эхэлжээ. Тэрбээр бусдаас өөрийн имиж, дүр төрхөөр ялгарах бөгөөд үеийнхэн дундаа “шивээсгүй” хип хоп дуучин гэх нэрээр хэдийнэ танигджээ.

Шинэ үеийн хип хоп урлагийг хөлийнхөө үзүүрээс нүдний ухархай хүртлээ битүү шивээстэй, нүдэндээ линзтэй залуус тодорхойлох болсон бол BABU тэднээс огт өөр. Сурагчийн дүрэмт хувцас, зөөлөн дүр төрхөөр үеийнхэндээ “од” болон гялалзаж байна. 

Түүнийг саяхныг хүртэл Д.Батбаярын хүү гэдгийг олон нийт мэдээгүй байсан бол МҮОНТВ-ын “Нинжа дайчид” нэвтрүүлэгт оролцоход нь л түүний аав хэн болох нь ил болжээ. Өөрийн хүч чадал, хөдөлмөрөөр олонд танигдаж, амжилтад хүрэхийн төлөө зүтгэж буй залуу уран бүтээлчийнхээ цаашдын уран бүтээлд амжилт хүсье.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.