Талийгаач Д.Амарсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал болно

Twitter Print
2014 оны 06-р сар 09-нд 17:27 цагт
Мэдээний зураг,

Хэд хэдэн удаа хойшлогдоод байсан их хэмжээний мөнгө угаасан, авлига авсан, өгсөн хэрэгт буруутгагдаад байгаа “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр нарын дөрвөн хүний хэргийн шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар шүүхэд ирэх лхагва гарагт буюу 6-р сарын 11нд болох юм. 

Энэ удаад шүүх хуралдааныг ямар нэг шалтагаар хойшлуулахгүй болохыг шүүх бүрэлдэхүүн мэдэгдлээ. Энэхүү хэргийг шүүх хурал өнгөрсөн сарын 21-нд болох байсан ч шүүгчдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилсон юм. Энэ хэрэгт Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан, “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр, Н.Отгонболд, А.Чандмань нарын дөрвөн хүнийг шүүгдэгчээр татаад байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.