Зургаан аймгийг хатуу хучилттай замаар холбоно

Twitter Print
2014 оны 06-р сар 09-нд 17:32 цагт
Мэдээний зураг,

Энэ онд автозамын салбарт нийт 37 төсөлд 465,2 тэрбум төгрөгийн ажил хийгдэж байна. 37 чиглэлд 1886 км автозам, 8 хэсэгт 2040 метр урт гүүр баригдана. Улсын төсвөөс 76,8, Чингис бондоос 219,8, гадаадын зээл, тусламжаар 168,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байна гэж Зам, тээврийн дэд сайд Х.Ержан “Бүтээн байгуулалтын цаг”-аар мэдээллээ.

2014 онд 6 аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьсан. Эдгээр ажлын явцын талаар, Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбох 133 км замын ажилд 5 компани оролцож, ажлын явц 56,7 хувьтай байна. Хөвсгөл аймгийн 174,3 км замын ажил 50, Дорнодын 288,4 км замын ажил 67,8, Сүхбаатар аймгийн 177,9 км замын ажил 42, Завханы 294,1 км замын ажил 16,5 хувьтай, Говь-Алтай аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбох автозамын ажил 33 хувьтай байна.

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.