
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков РБК сувагт өгсөн ярилцлагадаа ОХУ Украин руу довтолсноос хойш ОХУ-аас явсан оросуудын эх орондоо буцах асуудлыг хөндсөн байна.
Д. Песковын ярьснаар хилийн чанадад амьдарч байгаа оросууд "гадны улс орнуудад эдийн засгийн нөхцөл байдал муудаж, харин Оросын зах зээл сайжрах"-тай зэрэгцэн эх орон руугаа буцах нь гарцаагүй аж. Тэрээр Оросын эсрэг "нөхөрсөг бус уур амьсгал"-ыг харгалзан ОХУ эдийн засгийн хувьд харьцангуй "сайн" байгааг онцолжээ.
Түүнээс гадна Д. Песков, "Дайсан болсон хүмүүст манай Орос оронд зай олдохгүй л болов уу." хэмээн ОХУ Украин руу довтолсноос хойш Оросоос явсан хүмүүсийг буцаад эх орондоо ирэхэд нь бүгдийг нь хүлээн авах боломжгүй гэдгийг онцолжээ.
ОХУ оросуудаа эргэн татахын тулд ямар нэг арга хэмжээ авах эсэх талаар асуултанд тэрээр ОХУ ямар нэг арга хэмжээ авбал тэр нь эдийн засгийн хувьд таатай орчинтой бүрдүүлэх тухай байх болно гэжээ.
ОХУ Украин руу довтолсноос хойш болон цэргийн дайчилгаа зарлагдсанаас хойш ОХУ-ын иргэд олноороо эх орноосоо дүрвэсэн билээ. Албан ёсны тоо байхгүй ч 2022 оны 12-р сард Оросын парламентын хуралдааны үеэр ОХУ-аас ойролцоогоор 100 мянган IT мэргэжилтнүүд явсан, энэ нь тус улсад ажиллаж байгаа нийт IT мэргэжилтнүүдийн 10 орчим хувь нь хэмээн дурдаж байжээ.
ОХУ-ын засгийн газар IT мэргэжилтнүүдээ буцааж татахын тулд IT компанийн ажилтнуудад татварын хөнгөлөлт үзүүлж, цэргийн албанаас түр чөлөөлөгдөх боломж олгоход бэлэн байгаагаа мэдэгдсэн бол энэ оны 6-р сард ОХУ-ын Тоон хөгжил, харилцаа холбооны яамнаас IT мэргэжилтнүүд эхнээсээ эх орондоо буцаж ирж эхэлсэн тул тусгай арга хэмжнэ авах шаардлагагүй болсон хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: meduza.io
Содномцэрэнгийн Энхзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(112.72.13.147) 2014-06-09 17:48Би бол байнга ийм үргэлж ултай гутал өмсдөг. Хөлөнд маш түшигтэй, эрүүл мэндэд тустай. Үйсэн ултай бол бүр гараад өглөө гэсэн үг.
Хариулах