Цахар тугчийн Урнааг сонсоод нэг үзээрэй

Twitter Print
2018 оны 01-р сар 28-нд 15:12 цагт
Мэдээний зураг,

Өвөрмонгол гаралтай энэ гайхалтай эмэгтэйг хөгжмийн ертөнцөд Азийн дива хэмээн нэрлэдэг. Урнаа 2013 онд Монголд ганцхан удаа тоглосон юм. Тоглолтын нэр нь “Тэнгэрийн шувуу”. Тэр үнэхээр д шувуу шиг эрх дураараа, шувуу шиг аялан нисэж, тоглолт хийдэг. Тэрээр Герман улсад амьдарч Европын олон улс, хотод шахуу хуваариар бараг л өдөр бүр тоглодог.

Урнаа багадаа эмээгээсээ олон дуу сурсан гэдэг. Тэр өөрийгөө монгол хүн хэмээн ярьдгаас бус өвөрмонгол, ар монгол хэмээн ялгах үнэхээр дургүй нэгэн. Тиймээс тэрээр тоглолт бүр дээрээ нутаг усныхаа, дуу хөгжмийнхөө тухай түүх ярьж өгдөг юм билээ. Монголын ардын хөгжмийн элементүүдийг өөр бусад соёлын нөлөөлөлтэй хольсон түүний өндөр ур чадвар нь нэг л сэтгэлд ойр бүдэг авиа бүхий шинэхэн дуугаралтыг бүтээдэг бол түүний дууны үг нь уугуул монгол хэлний яруу тансагийг магтсан сэтгэлийг нь илэрхийлж байдаг. 

“Tseren tours” компанийн захирал, хатагтай Э.Цэрэндолгор бол Урна Цахар Тугчийг Монголд авчирч танилцуулсан Урнагийн үнэнч сонсогч, дотны найз нь. Цэрэн хатагтай Өрнийн их соёлтой, өвөрмөц бүсгүйчүүлийн нэг. Тэр Урнаагийн үнэнч фэн. Энэ тухайгаа тэрээр ингэж бичсэн юм.

Шүтээн

Хүн болгонд өөрийн шүтээн гэж байгаа. Хүн болгонд... Дурлан дурлан шимтэн сонсдог дуучид байгаа. Сонсоод л баймаар... Аз жаргал, гуниг, хөөр баясалд автан өөрийн эрхгүй хэмнэлд нь ороод найгах ч гэдэг юм уу. Хайртай хүнээсээ холдоход сэтгэлийн тэр их хоосон орон зайг нөхдөг ч гэх үү... Миний хүн болж төрснийг ухааруулан, амьдралын нандин хэлхээ холбоог дуугаараа сануулсан тийм нэг мэдрэмжийг би Урна Цахар Тугчигаас авдаг. Сонсоод үз. Орчноос тасраад үз. Гайхамшигтай. 

Би яагаад Урнаг сонсдог вэ... гэж үү?

Би янз бүрийн хөгжим сонсдог, таашаадаг. Гэхдээ... Урнагийн хоолойн цэвэр өнгө, өнгө будаггуй өөрөөрөө байхын үлгэр, улам бүр биднээс холдон буй монгол ахуйг хүүрнэх хүүрнэл, салахын аргагуй уянгалаг хоолой, хөгжмийн давтагдашгүй хэмнэл зэрэг нь намайг өөрийн ертөнцдөө орж, өөрийнхөөрөө байхад минь тусалдаг. Надад ямар ч дуучин энэ хэмжээнд нөлөөлдөггүй. Миний үзсэн тоглолт болгон өөр байсан... Тэр зөвхөн дуулдаг биш зохиодог бас зохиомжилдог. 
Таныг ч бас ойлгож, мэдрээсэй гэж хүсч байна.

Ц.Мөнхбаяр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.193.33) 2014-06-09 22:44
      • 0
      • 0

      Nadad ch bas uneheer taalagddag. Kontsertiig ni uzsendee mash bayarladag.

      Хариулах