
Хятадын Үндэсний Эрүүл мэндийг хамгаалах зөвлөлийн тэргүүн Ма Зяовэйн мэдээлсэнээр коронавирусын шинэ төрлийн вирусын халдварын хүнээс хүнд халдах чадвар улам бүр нэмэгдэж байгаа ба үүнтэй холбоотойгоор уг халдварыг авсан иргэдийн тоо ойрын өдрүүдэд тасралтгүй өсөх аж.
Бээжинд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Ма Зяовэй коронавирусын шинэ төрлийн вирусын талаарх мэдээ мэдээлэл хомс байгаа учраас тухайн вирус ямар эрсдэл дагуулахыг урьдчилан таахад хүндрэлтэй байгаа гэдгийг онцолжээ. Түүний хэлж байгаагаар коронавирусын шинэ төрлийн вирусын нууц үе 1-14 хоног үргэлжилдэг ба уг вирусын халдвар нууц үедээ ч халдварлах чадвартай аж. Энэ нь халдвар авсанаа мэдээгүй, халдварын ямар ч шинж тэмдэг илрээгүй иргэд халдварыг бусдад тараах эрсдлийг үүсгэж байгаа ба халдвар цааш хурдацтай тархах нөхцлийг бүрдүүлж байна гэжээ.
Түүнчлэн өнөөдрөөс эхлэн Хятад даяар зэрлэг амьтны мах худалдахыг хориглосон байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.