Баруун 4 зам шинэ автобусны зогсоолтой болов

Twitter Print
2014 оны 06-р сар 09-нд 16:15 цагт
Мэдээний зураг,

Хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөөний дөрвөн буудлыг шилжүүлсэн байна. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөний баруунаас зүүн чиглэлд Улаанбаатар их дэлгүүрийн болон Хүнсний 20 дугаар дэлгүүрийн буудлуудыг нэгтгэсэн. Мөн Улсын их дэлгүүрийн баруун урд тал болон “Хүч” бөөний төвийн урд талын зогсоолыг шилжүүлэн хуучнаар ХААЯ-ны урд шинэ зогсоол гаргаад байгаа. Түүнчлэн баруун дөрвөн замын зогсоолын ачааллыг бууруулах үүднээс зүүнээс баруун тийш үйлчилдэг чиглэлийг шинэчлэн Баруун дөрвөн замаар III, IV хороолол руу Амарсанаагийн гудамжаар эргэдэг  “Рамада” зочид буудлын баруун талд шинээр автобусны зогсоол байгуулсан байна. Ингэснээр Улаанбаатар Их дэлгүүр, Хүнсний 20, Хүч бөөний төв зэрэг автобусны хуучин зогсоолыг таксины зогсоол болгохоор Тээврийн газраас шийдвэрлээд байгаа юм байна.

Х.Эрдэнэсолонго

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.