
Тулай өвчнийг уламжлалт анагаах ухаанд хэрхэн үздэг вэ. Тулай өвчний талаар хүмүүс тэр бүр ойлголтгүй, тоохгүй явсаар нэлээд хүндэрсэн үед нь эмчид ханддаг байх. Юунаас шалтгаалж үүсдэг вэ?
Тулай нь хоёр тохой, хоёр хөлийн эрхий хуруу өвдөж эхэлдэг бөгөөд өвдсөн газарт бор хар хаг тогтдог учраас хагийн өвчин буюу тулай өвчин хэмээн нэрлэдэг.
Мөн дөрвөн тулай хэмээх нь ч бий.
Тулай өвчний гол шалтгаан нь цус, хийн хямрал юм. Бүлээн шимтэй идээ буюу мах, өөх, тослог шимтэй идээ, архи зэрэг идээ унд, залуурах, хүчтэй хатуу нөхцлийг үйлдэх, өдөр унтах, өдөр шөнийн нойрыг буруудуулах, тачаалын үйлийг хэтрүүлэх, ядрах зэрэг үйлдлээр цус хямардаг.
Мөн гашуун, хөнгөн ширүүн мөн чанартай идээ ундыг хэтрүүлэн хэрэглэх, өлсөх, нойр алдах, өлөн дээрээ бие, хэлний хүчтэй, хатуу үйл үйлдэх, ярих, шимгүй идээ тогтмол хэрэглэх зэрэг нөхцлөөр хий аривдаж, хямардаг.
Оточ Манрамба Их Сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, УАУ-ы их эмч Б.БОЛОРЧИМЭГ
Эх сурвалж: УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН СОНИН