“Өглөөний цай” клубынхэн Ашигт малтмалын хуулийн төслийг хэлэлцэв

Twitter Print
2014 оны 06-р сар 09-нд 15:31 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын цөөнгүй  гишүүд “Өглөөний цай” клуб байгуулсан билээ. Тэд товолсон ёсоороо өнөөдөр өглөө уулзалдаж өглөөний цайгаа хамт уулаа. “Өглөөний цай”  уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Ганбаатар, О.Баасанхүү, Д.Батцогт, Г.Уянга, Р.Бурмаа, Х.Болорчулуун, Л.Цог, Ц.Даваасүрэн нар ирсэн юм. Клубын гишүүд Ашигт малтмалын хуулийн төслөөр санал солилцсон бөгөөд УИХ-ын гишүүн Г.Уянга Ашигт малтмалын хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр хэлэхдээ “ Одоогийн хэрэгжиж байгаа  Ашигт малтмалын хуулиар  стратегийн орд өөрөөр хэлбэл үндэсний бүтээгдэхүүний 5 хувьтай тэнцэхүйц томоохон баялагтай ордууд дээр төрийн эзэмшлийн хэмжээ 34-50 хувь гэж байгаа. Энийг эзэмшинэ гэдэг нь төр өөрөө хөрөнгө гаргаж тодорхой компанидаа өөрийнхөө мөнгө төлж худалдаж авах гэсэн хуулийн төсөл явж байгаа. Агуулгаар нь ярих юм бол баялаг бол Монголын баялаг. Энийг бид худалдаж аваад 50 хувийг эзэмшинэ гэдэг ойлголт байж болохгүй. Энэ баялаг өөрөө үнэтэй, энийг стратегийн ордууд дээр тодорхой оруулж ирэх ёстой “ гэдгийг илэрхийлэв.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Хайшааюм бэ

      (122.201.21.253) 2014-10-30 18:55
      • 0
      • 0

      Энэ уянга ч одоо мэдрэл юм уу хайшаа юм. Худалдаж авах биш хайгуулд гарсан зардлын 34-50 хувийг гаргах гэж ярьж сэтгэж ойлгож чаддаггүй юм байхдаа эд нар. Хайгуулын зардлыг гаргах, ордын тодорхой хувийг худалдан авах хоёр чинь тэс өөр шүү дээ.

      Хариулах

    • Зочинgishuund

      (103.9.91.146) 2014-06-09 15:44
      • 0
      • 0

      sn bn OSHOOO ILUU ZVIL: HIIGEEREE

      Хариулах