"Шүгэл үлээгчид"-ийг цагдаа хамгаалдаггүй юм бол олон нийт хамгаалалтдаа авья

Twitter Print
2021 оны 06-р сар 03-нд 14:40 цагт
Мэдээний зураг,

Цагдаагийн байгууллагаас иргэн Г.Ган-Очирыг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Айлган сүрдүүлэлт гэлтэй.

"МАН өнгөрсөн сонгуульд хар машиныг хакердаж ялсан тухай "АН-ын 4:11 уулзалтын үеэр Г.Ган-Очир хэмээх энэ залуу мэдээлж шүгэл үлээсэн. Тэрээр санал тоолох хар машины IT инженерээр ажиллаж байхдаа "сонгогчийн саналыг хууль бусаар өөрчилж, төрийн эрхийг авсан" хэрэгт холбогдон, шалгагдаж байсан залуусын нэг юм.

Г.Ган-Очир: "2020 оны орон нутгийн сонгуулийн үеэр үйлдэгдсэн хэдий ч УИХ-ын сонгуулиас улбаатай. Намын болон төрийн хүмүүс иргэдийн саналыг хууль бусаар өөрчилж байгаа. Монгол Улсын хууль хэргийн гэрч болох надад сэтгэлзүйн дарамт үзүүлсэн. Сонгуулийн хар машины программын хугацаа 2018 онд дууссаны дараагаар МАН-ын удирдах албан тушаалтан ямар ч нууцлалгүй болгосон.

Уг хэрэгт МАН-ын удирдах албан тушаалтан, СЕХ-ны хар машиныг хариуцаж ажилладаг IT инженер, мөн АН-ын хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа нар хамаатай" гэж мэдэгдэж байсан билээ.

Гадны улс орнуудад шүгэл үлээгчдийг хамгаалах хуультай байдаг бол манайд тэднийг эрэн сурвалжлах зэргээр айлган сүрдүүлэх юм. Уг нь энэ иргэний мэдээлсэн "төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг" болсон эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж тогтоох ёстой болохоос биш мэдээлэл өгсөн хүнтэй нь ноцолдвол энэ бузар булайгаар дүүрсэн нийгэмд тэгээд хэн "шүгэл үлээх" вэ?

Сэтгүүлч Б.Отгон

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.