
Хятадын баруун өмнөд болон баруун хойд зүгийн нутгуудад үер усны аюул нүүрлэж, 10 гаруй хүн амиа алдаж, хэдэн мянган хүн орон гэрээ орхиход хүрчээ.
Баруун өмнөд зүгийн Сычуань мужид хүчтэй аадар борооны улмаас үер бууж, 6 хүн амиа алдаж, 12 хүн сураггүй алга болсон байна.
Өнгөрсөн бямба гарагийн байдлаар гамшгийн бүсээс 1300 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Баруун хойд зүгийн Ганьсу мужийн Луннань хотод буусан үерийн улмаас 6 хүн амь үрэгдэж, 3000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Зарим газруудад нэг өдөр хагасын дотор 7-р сарын дунджаас бараг хоёр дахин их хур тунадас оржээ. Хятадын зарим хэсэгт цаг агаарын хэт халалтын үзэгдэл ажиглагдаж, зүүн зүгийн Жэжянь муж болон Шанхай хотод өнгөрсөн долоо хоногт өдөртөө Цельсийн 42 хэм хүртэл халжээ.
Эрдэмтдийн хэлж байгаагаар цаг агаарын гамшигт үзэгдлүүдийн давтамж дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас нэмэгдэж байгаа ба агаарын хэм дулаан байснаар ус ихтэй, аадар бороо орох явдал нэмэгддэг аж. Хятад улс цаг агаарын ноцтой үзэгдэлтэй тэмцэж буй цорын ганц жлс биш юм.
Португал, Испани, Франц, Грек, Мороккод гал сөнөөгчид хэдэн арван мянган га талбайг хамарсан ой хээрийн түймрийг унтраахаар тэмцэж байна.
Европын баруун өмнөд зүгийн орнуудад үргэлжилж буй хэт халалтын улмаас ой хээрийн түймэр дэгдэж, хэдэн мянган иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүрээд байна.
Португалд агаарын хэм Цельсийн 47, Испанид 45 хэмд хүрсэн бол Их Британид ирэх хоёр өдөрт агаарын хэм 41 хэмд хүрч, рекорд тогтоох төлөвтэй байна. ХБНГУ-ын Райн мөрний усны түвшин буурч, Герман даяар ус хангамжийн сүлжээ доголджээ.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
зочин
(66.181.164.171) 2021-06-03 17:11ямарч амьдралгүй шийдвэр гаргаж байх юм даа
Хариулах