
Америкийн Нэгдсэн улсад Black Lives Matter хөдөлгөөн эхлэх шалтгаан болсон Жорж Флойдын хэрэг дээр Миннеаполис хотын Төлөөлөгчдийн шүүх шийдвэрээ гаргалаа. Миннеаполис хотын Төлөөлөгчдийн шүүхийн шүүгч Питер Кэхиллийн мэдэгдсэнээр шүүх цагдаагийн албан хаагч Дерек Шовеныг Жорж Флойдыг хөнөөсөн хэрэгт буруутай хэмээн үзсэн ба түүнд дээд тал нь 40 хүртэлх жилээр хорих ял оноох аж.
Төлөөлөгчдийн шүүх шийдвэрээ мягмар гарагийн өдөр гаргасан ба уг үйл явдлыг Америкийн телевизийн томоохон сувгууд шууд дамжуулсан байна.
Шүүхийн эцсийн шийдвэрийг 8 долоо хоногийн дараа танилцуулж, шүүхээс түүнд зохих ялыг оноох юм. Шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл Дерек Шовен 2 сарыг шоронд өнгөрүүлэх аж.
Цагдаагийн албан хаагч Дерек Шовен Африк-Америк гаралтай 46 настай Жорж Флойдыг баривчлах үеэрээ түүний хүзүүн дээр өвдгөөрөө дарж буй бичлэг тухайн үедээ нийгмийн сүлжээгээр тархсан билээ. Бичлэг дээр Жорж Флойд "Би амьсгалж чадахгүй байна." хэмээн удаа дараа орилж буйг сонсч болох юм. Баривчилгааны үеэр ухаан алдсан түүнийг эмнэлэгт хүргэсэн ч тэрээр нас барсан байсан юм.
Үүнтэй холбоотойгоор Америк даяар иргэд цагдаагийн албан хаагчдын арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг эсэргүүцсэн Black Lives Matter хөдөлгөөнийг эхлүүлсэн билээ. Шүүхийн шийдвэр гарсаны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Дэд ерөнхийлөгч Камала Харрис нар Жорж Флойдын гэр бүлийнхэнтэй утсаар холбогджээ.
Дэд ерөнхийлөгч Камала Харрис Жорж Флойдын гэр бүлийнхнийг түүхэн үйл явдалд чухал үүрэг гүйцэтгэсэн, "жинхэнэ удирдагчид" хэмээн магтжээ.
Эх сурвалж: https://www.interfax.ru/russia/762339
Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(182.160.42.155) 2014-06-09 22:35SAS 3 dahid hojnoo
Хариулах