Тархинд цус харвах

Twitter Print
2022 оны 05-р сар 12-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

ТАРХИНД ЦУС ХАРВАХ

Бие даасан өвчин эмгэг гэхээсээ илүүтэйгээр урт хугацаанд амьдралын буруу хэмнэлтэй байх нь тархины цус харвалтад илүүтэй нөлөөлдөг тухай судлагдсан байдаг.

- Артерийн даралт тогтмол хугацаанд их байх

- Тамхи таталт

- Чихрийн шижин өвчин

- Архаг архидалт

- Хөдөлгөөний дутагдал

- Таргалалт болон гэмтэл бэртэл зэргээс шалтгаалж тархины цус харвах эрсдэл өндөр байдаг.

Дээрх шалтгааны хүчин зүйлсээс ажиглавал урт хугацааны турш хооллолт болон дасгал хөдөлгөөн алдагдах, хорт зуршил хэрэглэх нь тархины цус харвалтад шууд нөлөөтэй болохыг харж болно. Монгол улсын хүн амын 20% хөдөлгөөний дутагдалтай байгаа талаар 2018 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага судалсан тухай мэдээлсэн бол 2019 оны байдлаар 15-49 насны хүмүүсийн 48% нь таргалалттай байжээ.

Биеийн жин хэдий чинээ их байна төдий чинээ артерийн судасны хатуурал үүсч, даралт ихсэх, чихрийн шижин өвчин тусах эрсдэлийг төдий чинээ нэмэгдүүлдгээс гадна өөр төрлийн хавсрах өвчин тусах магадлалыг ч нэмэгдүүлдэг.

Тэгвэл Монголчуудад ажиглагддаг харвалтын шалтгааны хүчин зүйл нь цус хомсролын шалтгаантай тархины цус харвалт байдаг. Энэ мөн л дээрхтэй ижил буруу амьдралын хэв маягтай холбоотой бөгөөд урт хугацаанд ачаалалтай ажиллах, мэдрэлийн архаг ядаргаа зэргээс болдог.

Урт хугацааны турш амралт багатай ажиллах нь тархины цусан хангамжийг бууруулж, мэдрэлийн эсүүд амрахгүй байх ингэснээр түүнийг тэжээж буй тархины судас нарийсаж улмаар хагардаг.

Иймд та бүхэн амьдралын зөв хэвшилтэй байж, өдөр тутам зөв хооллож дасгал хөдөлгөөн хийж, тархинд цус харвах эмгэгээс урьдчилан сэргийлээрэй!

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.