Сар нь дэлхийн байгалийн дагуул, нарны аймгийн тав дахь том дагуул юм

Twitter Print
2022 оны 08-р сар 10-нд 09:07 цагт
Мэдээний зураг,

САРНЫ ТУХАЙ

Сар нь дэлхийн байгалийн дагуул, нарны аймгийн тав дахь том дагуул юм. Дэлхийн төв сарны төвөөс алслах дундаж зай нь 384,403 км буюу дэлхийн диаметрээс гуч дахин их. Сар нь дэлхийг 27.3 өдөр бүр нэг тойрдог, дэлхийн массын 1.234-тэй тэнцүү гадаргын талбай нь дэлхийгээс дунджаар 4 дахин жижиг.

Сарны диаметр нь дэлхийн дөрөвний нэг орчим буй 3,474 км юм. Ийнхүү сарны гадаргын талбай нь дэлхийн аравны нэг, хуурай газрын дөрөвний нэгтэй буюу ойролцоогоор АНУ, ОХУ, Канадын нийт нутаг дэвсгэртэй тэнцэнэ. Эзлэхүүн нь дэлхийн 2 хувь, гадарга дээрх татах хүч нь дэлхийн татах хүчээс 5-6 дахин бага байдаг.

Саран дээр анх Аполло хөлгөөр 1969 онд АНУ-ын сансрын нисгэгч Нил Армстронг газардсан байна.

МОНГОЛЧУУД ЦАГ ТООНЫ САРНЫ ТООЛОЛТОЙ БА САРЫГ АЖИН ХАРЖ ЦАГ АГААР, САР УЛИРАЛ ЖИЛИЙН БАЙДАЛ, БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ШИНЖИЖ САРНЫ ТООЛЛЫН ЗУРХАЙГААР ӨӨРИЙН АМЬДРАЛ АХУЙ, АЖИЛ ҮЙЛ, ЦАГ МӨЧЛӨГ, ХУВЬ ТОХИОЛОО ТОЛИЛОН, НАР САР ОД ГАРИГЫН ТОХИОЛ МӨЧЛӨГ БҮРИЙГ НАРИЙН ТООЦООЛОН, ТООН УХААНААР НЯГТЛАН, БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ТОЙЛОН, ТҮҮНДЭЭ ЗАХИРАГДАН МАГАД ГАРАХЫН АЛИВАА ҮЙЛИЙГ БИЛЭГШЭЭН АМЬДАРДАГ, ЭНЭХЭН ЗАМБУУТИВИЙН ХАМГИЙН ОЮУНЛАГ АРД ТҮМЭН БИЛЭЭ.

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.