Гайхамшигт бэлэг

Twitter Print
2020 оны 01-р сар 23-нд 10:57 цагт
Мэдээний зураг,

Японд Мизүхо гэх банканд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан нэгэн ахимаг настантай ярилцаж байхад тэрбээр “Мөнгө бол бусдын сайн сайхны төлөө зориулагдаж байдаг зүйл” гэж хэлж байв.

Тухайн үед би юу хэлчихэв дээ хэмээн эргэлзээд л өнгөрч байсан. Харин сая цайгаа уунгаа зурагтаар мэдээ үзэж байтал “Японы хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон байгалийн гамшигт өртсөн хүмүүст тусалдаг байгуулагад 2020 оны нэгдүгээр сарын 6-нд нэгэн цаасан хайрцагтай илгээмж иржээ. Тэр хайрцгийг задлаад үзтэл дотор нь 10000-ийн дэвсгэртээр нийт 124.110,000 иэнийг нямбайлан боож хийсэн байсан бөгөөд “Энэ мөнгийг бүгдийг нь байгалийн гамшигт өртсөн болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулаарай” гэж ахимаг насны хүн хичээнгүйлэн бичсэн болов уу гэмээр гар бичмэл зурвас байсан аж. Тэр мөнгийг банкны 4 ажилтан 2-3 цагийн турш гараар тоолсон бөгөөд тухайн илгээсэн хүн ч тэгэж тус бүрчлэн нямбайлан тоолсон гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Хамгийн сонирхолтой нь уг мөнгийг хүлээн авсан байгуулгын дарга нь тухайн илгээсэн хаягт талархлын захиа бичээд явуулсан боловч тухайн хаягт уг мөнгийг илгээсэн хүн байдаггүй гэсэн хариу иржээ. Ингээд уг мөнгийг илгээсэн хүнийг олохгүй байгаа тул зурагтаар дамжуулан талархал илэрхийлж, таны өгсөн бүх мөнгийг таны сэтгэлийг илэрхийлэн бүгдийг нь хөгжлийн бэрхшээлтэй болон байгалийн гамшигт өртсөн хүмүүст зориулах болно гэж байлаа. Японы цагаан сараар илгээсэн гайхамшигт бэлэг байлаа гэв.

Энэ өглөөг гайхамшигт мэдээгээр эхлэн сэтгэл сэргэн ажилдаа явлаа. Энэ дэлхийд сайхан бас даруухан хүмүүс бидний дунд чимээгүйхэн амьдардаг гэдэгт баярлаж байна. Би ч бас үл мэдэгдэх тэр хүнд талархаж байна.

Л.Энхтуяа Ph.D 

Япон, Токио хот

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.